Хөлд ороход ч цуг, хэлд ороход ч цуг байсан аниадаа

|

Миний хамгийн хайртай хүндэтгэж явдаг хүн бол ээжийн маань дүү Энхцэцэг юм аа. Би аниа гэж дууддаг. Намайг тавхан сартай байхад аав, ээж хоёр маань ажил хийхээр Польш улс уруу явахдаа аниад үлдээгээд явсан гэдэг. Ингээд л би аниагийн хүүхэд болсон. Мөөмнөөсөө ч гараагүй намайг бүүвэйлж, өвдөхөд минь эмнэж өдий том болгосон. Хичнээн хоног нойргүй хоносон бол доо миний аниа. Ингэж л намайг өсгөсөн. Би 1 нас хүрч аав ээж дээрээ очихоор аниатайгаа онгоцонд сууж алс холын Польш орныг зорьсон. Тэнд очоод намайг аниа маань л харж байсан . Удалгүй би дүүтэй болж аниа маань бид хоёрыг хардаг боллоо. Бид хоёр жил болоод Монголдоо ирсэн, харин аав ээж тэндээ ажлаа хийхээр үлдсэн билээ. Аниа бид хоёрыг хөлд ороход, хэлд ороход ч цуг байсан. Цэцэрлэгээс хүргэж өгч авдаг байсан. Би 7 нас хүрч сургуульд ордог жил миний аниа ажил хийж их мөнгө олхоор алс хол Солонгос улс руу явсан. Ингээд л би биеэ дааж эхэлсэн. Аз болоход тэр жил аав, ээж хоёр Польш улсаас ирсэн. Тэгээд дүү бид хоёр аав ээжтэйгээ амьдрах болсон . Нэг үе би аниагаа их санадаг байсан. Тэгээд өдрийн тэмдэглэл хөтлөх болсон. Аниагаа удахгүй ирэхээр энэ тэмдэглэлээ уншуулна гэж боддог. Аниатайгаа үргэлж, утсаар ярьж, интернетээр хардаг. Аниа маань үргэлж надад туслаж дэмжиж, сургамжийн үгээ хэлдэг. Одоо миний ээж аниагийн хүүхдийг харж байгаа. Би аниагийн хүүхдийг харахад нь ээждээ үргэлж туслаж, дүүгийнхээ угжийг нь хөхүүлж, живхыг нь сольж унтуулдаг. Аниа та ажлаа сайн хийгээд их мөнгөтэй болоод хурдан ирээрэй. Би Энхжин дүүгээ сайн харнаа. Өдий зэрэгтэй өсөж өндийхөд минь тусласан аниа таньдаа чин сэтгэлээсээ дахин дахин баярлалаа.

 

О.Номин-Эрдэнэ. 5б