Хүүхэдтэй харьцахдаа сайн бодож тунгаа

|

хүүхэддээ анхаарал тавих ньГомдол хүүхдийг зан суртахууны хувьд эвдэж, өөрийгөө голох, бусдаас өөр, жирийн биш гэх сэтгэгдэл төрүүлж энэхүү бодол санаанаас нь гарахаа байдаг төдийгүй хожим хойно нь ул мөр нь мэдрэгдсээр байдаг.

Ихэнх хүмүүс хүүхдийг гэм хийх болгонд тэр дор нь шууд залхаах хэрэгтэй, бага дээр нь засахгүй бол арга зөв юм шиг боловч ийм яаралтай арга хэмжээ дараа нь муугаар эргэдэг. Хэрэв эхний сэтгэгдлээрээ хашгирч зандарч, шийтгэвэл ийм шийтгэлийг хүүхдийн сэтгэл зүй ойлгохгүй. Тухайн учир байдлыг сайн ойлголгүй шийтгэх нь эерэг үр дүн өгнө гэж үү? Мэдээж үгүй. Асуудалд ингэж шийтгэх залхаах үзэл бодлын үүднээс хандах нь хүмүүжлийн бүдүүлэг арга хэмжээ төдийгүй хүүхдийн сэтгэл санааг шархлуулж эерэг үр дүн өгөхгүй учир их хортой нөлөөтэй. Yүнээс өөр хүмүүжлийн арга мэдэхгүй, эсвэл мэдэхийг хүсдэггүй эцэг эхчүүд л ийм арга хэмжээ авдаг. Хүүхэд эцэг эхийн энэ байдлыг хуулбарлан авч, хариу үйлдэл хийдэг. Тавдугаар ангийн хүүхдүүдээс эцэг эх чинь “Чиний хийсэн тийм алхамд эцэг эх чинь ямар хариу өгөх вэ?” гэж асуухад ихэнх нь яг дуурайдаг. Харин 2-3 хүүхэд л тэдний эцэг эх ямар үйлдэл хийхийг урьдчилан хэлж мэдэхгүй байжээ.

Сэтгэл санааны хөдлөлөө удирдлага болгодоггүй эцэг эхүүд өөрийн бодол санаагаа илэрхийлэхдээ нухацтай бодож тунгаадаг. Хүүхдийн хийсэн муу алхмыг хараад тэр дор нь хашгирч, зандармаар санагдсан ч тэвчээр гарган биеэ барих хэрэгтэй. Хүүхэдтэй харьцахдаа сайн бодон тунгааж, шаардлага тавих зөв хэлбэрийг олох гэж оролд.