Хүн бүр бүгдийг хүндлэж, хамгаалан хайрлаж сурах нь чухал юм

|

Би энэхүү илгээмжийг аав, ээждээ бас энэ дэлхийн тэр дундаа Монголынхоо ард түмэнд бичье. Намайг өдий хүртэл өсгөж торьнуулсан аав, ээждээ баярлалаа. Би энгийн атлаа баяр хөөртэй, дулаан уур амьсгалтай сайхан гэр бүлд төрж өссөн. Манайх ам бүл дөрөвүүлээ амьдардаг. Аав, ээж, ах тэгээд би. Аав ээж хоёр маань миний сургуулийн дэвтэр ном, үзэг харандаа, гэр орон, хоол хүнс, хувцас, тоглоом гээд л бүх зүйлийг бэлдээд өгчихсөн учраас надаа одоо хичээлдээ сайн сурах, эрдэм номондоо шамдах л үлдсэн. Би бага ангиа төдийгүй 11 жилийн сургуулиа онц дүнтэй төгсөж, эх орондоо хэрэгтэй мэргэжил эзмших нь миний үүрэг. Заримдаа би аав ээждээ намайг уурлуулж, уйлуулж гомдоолоо, миний үгийг сонссонгүй гэж боддогч би аав ээждээ гомдох ёсгүй гэдгийг мэддэг. Аав ээж маань миний төлөө маш ихийг хийж, зөвлөж дотно туслаж миний хамгийн дотны найз шиг минь байж чаддаг нь би маш их баярладаг.

Мөн миний хамгийн их сэтгэл зовинодог зүйл бол хүн бүр байгаль дэлхийгээ, эх орноо хайрлан хамгаалаасай гэж боддог. Элдэв хог, чихрийн цаас, ундааны саваа үргэлж хогийн саванд хийж хүн бүр мод тариасай. Мод тарих нь байгаль дэлхийд маань маш их ашигтай. Монгол оронд маань цөлжилт эрчимтэй явагдаж байгаад үнэхээр их харамсдаг. Тийм учраас мод тарих нь цөлжилтийг арилгана. Хүүхэд бүр эрдэм номдоо шамдаж аав, ээжийнхээ ачийг хариулж эх орондоо бага ч гэсэн хувь нэмэр оруулахын тулд сайн мэргэжилтэн болоод их бүтээн байгуулалтанд хувь нэмэрээ оруулах хэрэгтэй. Хамгийн чухал нь хүн бүр бүгдийг хүндлэж, хамгаалан хайрлаж сурах нь чухал юм.

С.Дашхорол 5г анги