Хэзээ ч ээжийгээ гомдоож болохгүй
|Миний эргэн тойронд хүрээлж байдаг бүх хүмүүс тэр дундаас хамгийн их дээдлэж явдаг аав, ээж, багш нартаа маш их баярлаж тэднийхээ ачыг хариулж баярлуулж явах юм сан гэж боддог. Миний аав ээж намайг хүний дайтай өсгөсөн. Хүн ер нь ээжийнхээ ачыг хариулж чаддаггүй гэж сонссон. Шүүдрийг усыг цуглуулж цай чанаж өгөхөд ээж минь нэг удаа босож хөхүүлсэнтэй тэнцдэг гэж би мэднэ. Тийм учраас бид хэзээ ч ээжийгээ гомдоож болохгүй. Багш минь надаа эрдэм ном, өөрийнхөө мэддэг бүхнийг зааж алтан сургаалиа харамгүй хайрладагт туйлын их баярлаж явдаг. Би эдгээр хүмүүсийн итгэлийг дааж, улс эх орондоо хэрэгтэй эрдэмтэй сайн хүн болохыг хичээдэг. Багш маань биднийг их мэдлэгтэй боловсролтой сайн хүн болгох гэж их зүтгэл гаргаж байдгийг бид ухаарах ёстой гэж би боддог. Миний бодлоор манай ангийн зарим хүүхдүүд хичээл сурлагандаа хэдий муу ч өөрийгөө чамлан битгий шантраарай гэж хэлэх байна. Харин ч бид сайн хичээж байж сурлага хөдөлмөртөө шамдан суралцаж бие биедээ тус дэм болж ямагт сайхныг бодож байж багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулж чадах ёстой юм. Бүгдээрээ тус бүрдээ хичээцгээж аливаа бүхнийг даван туулж чадна гэж бодох ёстой. Намайг хайрлаж байдаг та бүхнийгээ гомдоож, уурлуулж байсан бол уучлаарай. Та нартаа бүгдэд нь маш их хайртай шүү. Энэ бол миний чин сэтгэлийн үг юм шүү.
Ирээдүй цогцолбор 5А Б.Батгэрэл