Хорлоо:Санаа сайн бол заяа сайн\137\

|

Ээж таньтайгаа 56 жил хамт амьдарч байна.

Ээж таныхаа яг одоо миний насан дээр гялалзаж явсан үеийг дурсан санаж байна.

Наад зах нь ээж минь та ,биднээс илүү ажилсаг хөдөлмөрч байсаан.

Биднээс бага суралцсанч одоогийн биднээс илүү ухаалаг халуун сэтгэлтэй амьдарчээ.

Эцэгэхээсээ өвлөсөн хөрөнгөгүйч одоогийн бидэнтэй харьцуулахын аргагүй хичээнгүй хөдөлмөрөөрөө баялагийг бүтээжамьдарчээ.

Бусдад гайхуулах юмаар маруухан амьдрал боловч ямарч ичгүүргүй амьдралыг бидэнд өвлүүлжээ.

Ээж таны минь амьдралын зарчим бол Бусдад муу санаж болохгүй, бусдад муу юм хийж болохгүй, Санаа сайн бол заяа сайн”гэдэг зарчим байсаан. Таны энэ сайхан амьдралын зарчим тань үр хүүхдүүд бидний амьдралын зарчим болон өвлөгджээ.

Та минь энгийн даруу атлаа үнэнч  шударга  амьдралыг эрхэм чухалд  үздэг билээ.Тиймч учраас та минь үр  хүүхдүүд  бидэндээ “Өөрийгөө бодохоос өмнөөрөөлийг эхлээд бодож бай, Би,би гэхээсээ илүү бусдыг бодож  бай” гэж сургадаг.”Өөрийгөө ялж амьдар. Өөрийгөө ялж байж өрөөлийг ялдаг юм “гэжзахидаг. Үр хүүхдүүд бидэндээ аав та хоёр  минь энгийн даруу атлаа, үнэнч шударга амьдралыг  зөвхөн үг хэлээрээ биш  үйл хөдлөлөөрөөч бас үлгэрлэж зааж сургасаан. Үг хэлнээс илүүтэй үлгэр дууриалал ямар чухал болохыг та хоёр минь амьдралаараа зааж өвлүүлжээ. Энэ л та хоёрын минь бахархал юм шүү..

Та минь охиноо мэдлэг боловсролтой болгохын тулд өөрийн сурч боловсрохыг хойш тавьсансан.

Ээж миньтаньд дээд боловсролын мэдлэг нь байгаагүйч дээд зэргийн мэргэн ухаан нь байдаг шүү.

Сэтгэлийг бардам болгодог мэдлэг байхгүй ч зүрхийг халуун байлгадаг хайр дүүрэн байдаг билээ.

Таныхаа үг сургаал, үлгэр дууриалалаар үр хүүхдүүд бид чинь энгийн даруу ,эгэл жирийн, үнэнч шударга ,өрөвч энэрэнгүйэлэг бүтэн амьдарч явнаа.

Ээжээ, Өр зүрхийг тань өргөсөөр өчнөөнд үүргэсээн, охин тань,

Гэвч өргөсөн дундаас сарнай дэлгэрдэг ҮНЭН-д итгээрэй.

 

ЭэжЦ.Хорлоодоо охинЧ.Бурмаагаас