Хоол хүнсний витаминлаг чанарыг хадгалах

|


Хоол бэлтгэх явцад түүний витаминлаг чанар буурах нь олонтаа тохиолдоно. Иймээс хүнсний витаминлаг чанарыг алдагдуулахгүйгээр хоол бэлтгэх арга ажиллагааг xvн бvp эзэмших хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнд байгаа А витамин нь чанах үед төдийлөн хорогдохгүй боловч удаан хадгалахад эрс багасдаг. В булгийн витаминуудад өндөр температур хүчтэй нөлөө үзүүлнэ.Чанасан мах В бүлгийн витаминыхаа 15-60%-ийг алдана. Ургамалд байдаг С витамин нь агаарт амархан задардаг тул хоолны ногоог дөнгөж чанахын өмнө бэлтгэх ба тагтай саванд буцалгах хэрэгтэй юм. Мөн С витамин нь халуунд амархан задрах тул хоолны ногоог хүйтэн усанд байлгаад шууд халуун шөлөнд хийж түргэн буцалгах нь тохиромжтой. Удаан хадгалсан бэлэн хоолонд С витамин бараг үгүй болдог. Төмөр саванд буцалгасан хоолны С витамин амархан ууршдаг учир ногоотой хоолыг паалантай саванд хийх нь ашигтай. Xүн бүp өдөр болгон зохих хэмжээний витамин агуулсан хоол идэж байх нь чухал. Ялангуяа, олон төрлийн витаминыг их хэмжээтэй агуулж байдаг ногоо, жимс байнга хэрэглэх хэрэгтэй. Өвлийн улиралд алим, лууван, байцаа, цөцгийн тос, өндөгтэй хоол идэж байвал витамины дутагдал тэр болгон илрэхгүй.