Хачин этгээд гоо сайхны эмчилгээнүүд.

|

Дэлхийн улс орнуудын хачирхалтай гоо сайхны үйлчилгээнүүдийг танилцуулж байна.

1. Их Британи: Бухын эр бэлгийн эстэй үсний эмчилгээ

Лондонд байдаг нэгэн үсний салон нь гэмтэлтэй, асуудалтай урт үсэнд зориулж эр бухын бэлгийн эсийг санал болгодог байна.

Үүнийг katera хэмээх ургамлын үндэс, Ираны нэгэн зүйл ургамалтай хольж үсэнд эмчилгээ хийдэг байна. Энэхүү хандмал нь уургаар баялаг тул үсэнд сайн эмчилгээ болдог байна. 

2. Герман: Шар айрагтай банн

 Шар айраг исгэгч хөрөнгө, амуу соёолж гээд эдгээр зүйлс нь шар айрагтай банны ид шид буюу спа болох гол шалтгаан юм. Хөөсөрхөг, бүлээхэн. Мөн шар айраг нь В амин дэм, уургийн нэгдлүүдийг агуулдаг ба арьсыг цэвэрлэж, чийгшүүлдэг байна. 

3. Израйл: Могой массаж

Могойтой массаж нь Израйлын Talmei Elazar гэдэг хотын Ada Barak's Spa хэмээх газраас гаралтай аж. Санаа зоволтгүй мэдээж хоргүй могой. Том могой хуруун дээгүүр гулсан явах нь тайвшруулдаг ба нухлаж буй мэдрэмжийг өгдөг бол жижиг могойнууд зөөлөн илж буй мэт сэтгэгдэл тус тус төрүүлдэг аж. Нуруун дээр хүйтэн цуст мөлхөгч амьтан явахад ямар санагддаг бол?

4. Турк: Загастай педикюр

Энэхүү бас нэгэн сонирхолтой арга нь Турк улсад анх үүссэн бөгөөд арьсны зарим нэг эмгэг экзем зэргийг эмчилхэд ашиглаж байжээ. Харин өнөө үед педикюр хйихдээ ашиглахаар барахгүй garra rufa хэмээх загас нь хөлийн арьсны илүүдэл хэсгийг цэвэрлэж өгдөгөөс гадна хөгжилтэй.

5. Мексик: Кактус массаж ба текила биеийн гуужуулагч

Ер нь кактус болон текилаг спа эмчилгээнд ашиглах нь төдийлөн элбэг биш билээ. Тэгвэл мексикт энэ зүйл яах аргагүй байдаг. Кактус массаж нь кактусны зөөлөн эдээр массаж хийдэг ба мөн текилагаар хийсэн биеийн гуужуулагч гэнэ. Кактусны зөөлөн эд нь гүн бохирдолыг арилгаж арьсыг сайн эмчилдэг. Текилатай биеийн гуужуулагч нь далайн давс, ногоон нимбэг, байгалийн гаралтай зуурамтгай бодис, бэхжүүлэгч зэргээс бүрддэг. Энэ нь арьсыг дээд зэргээр цэвэрлэдэг байна.