Хан боргоцой ба оливын тостой чийгшүүлэх маск бэлтгэх арга.

|

Өнөөдрийн гоо сайхан булангаараа маш хямдхан арьс чийгшүүлэх маск бэлтгэх аргыг танилцуулж байна. Хан боргоцой болон оливын тос нь нийлээд арьсны нүх сүвийг цэвэрлэж арьсны байгалийнх нь туяаг сэргээдэг юм байна. Мөн хан боргоцой нь С амин дэмээр баялаг тул давхар арьсыг цайруулна. Ийнхүү гэрийн нөхцөлд бэлтгэхэд хялбар үр дүн сайн маскууд нь гадуур зарагдаж буй зарим нэг буруу хадгалсан, хугацаа дууссан маскыг бодвол илүү эрсдэлгүй байгалийн гаралтай юм шүү охидоо.

Чамд хэрэгтэй зүйлс:  3 том хэрчим хан боргоцой, 3 цайны халбага оливын тос, цахилгаан хутгуур

Хийх арга: Хальснаас нь сайтар цэвэрлэсэн 3 том хэрчим хан боргоцой ба 3 цайны халбага олвын тосоо цахилган хутгуур дотор хийж холино. Бэлэн болсон холимогоо нүүрэн дээрээ тавьж 15 минут болгоно. Дараа нь бүлээвтэр усаар зайлж арьсаа амраана.