Хайртдаа барих хамгийн амттай дессерт

|

Удахгүй болох гэж буй валентины баярт зориулан бүсгүйчүүддээ амтлаг дессерт хэрхэн  хийх аргыг санал олгож байна. 

Орц:

Шинэхэн гүзээлзгэнэ өөрийн хүссэн хэмжээгээр

Хар болон цагаан шоколад

Самрын үйрмэг

Хийх арга:

Саван дотор ус хийж усаа сайтар халаасны дараа савны амсар дээр хэмжээгээр таарах таваг тавьж өгнө. Тавган дотроо эхлээд хар шоколадаа хийн зөөлөн гал дээр хайлуулан бага зэрэг масло нэмж өгнө. Ингэснээр шоколад маань илүү гялалзсан өнгөтэй болдог. Мөн ижил хэмжээний өөр тавган дээр чимэглэх цагаан шоколадаа хайлуулна. Одоо бэлэн болсон хайлмаг дотроо сайтар цэвэрлэсэн гүзээлзгэнээ тал хүртэл нь дүрээд цэвэр тавган дээр тавьж цагаан шоколаднаас халбага юмуу сэрээгээр авч чимэглэж өгнө. Ингэхдээ мөн самрын үйрмэг нэмж өгнө. За ингээд  амтлаг дессерт маань бэлэн боллоо. Хэрвээ гүзээлзгэнэ байхгүй бол бананаар мөн адил хийж болно.       

(Жич:меркури захаас  гүзээлзгэнэ авах боломжтой)