УРСГАСАН НУЛИМС БОЛГОНЫ ТАНЬ ТООГООР ЖАРГААНА

|

Хайрт ээждээ энэ захиа очих өдрийн мэнд хүргье. Энэ хорвоод хүн болж төрөөд, ийм сайхан ээжийн анхны үр болоод, зовлон жаргалын алинд ч хамт байж, зовж уйлах цагт минь үргэлж миний төлөө гэсэн ариухан сэтгэлийг тань мунхаг охин нь одоо хэр нь бүрэн гүйцэд ойлгоогүй л явна. Охин нь хичээл номоо сайн хийгээд, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцаж, боловсрол мэдлэг эзэмшээд, ээж Таныхаа ачийг заавал хариулна. Хорвоо гэдэг чинь хатуу. “Хүн зовж эцэст нь жаргадаг” гэдэг. Охин нь хүний доор оруулахгүйгээр Таныгаа жаргаанаа. Энэ мэтээр охин нь их л зүйлийг ойлгон бодож, Таныгаа маш ихээр гомдоож байдагтаа шаналж явдаг шүү. Үнэхээр уучлаарай. Таныгаа харах бүрт сэтгэл минь шимширч, улам ихээр хайрладаг. Охин нь таныгаа дахиад удаан зовоохгүй ээ. Аливаа хэцүү зүйлд сэтгэлийн хатуужилтай байж, өвдсөн ч өвдөлтөө тэсэж, амьдралын төлөө шантрахгүйг хичээдэг Таниараа бахархдаг шүү. Хайрт ээждээ зориулж бичсэн цорын ганц шүлэг минь энэ.

Урсгасан нулимс болгоны тань тоогоор жаргаана
Үзсэн зовлон болгоны тань хатуужлаар хүмүүжинэ
Хайрласан хайр болгоны тань хэмжээгээр халамжилна
Амьдралынг ойлгох тусмаа би өөрөө хатуужина
Хүнийг хайрлах тумсаа Таныгаа халамжилна
Хүүхдээ гэсэн сэтгэл тань тэнгэрлэг
Энэ л миний ээж.

Ээж минь надтай ийм л эрхэм. Охин нь эцгийн хайрыг үзээгүй ч ээжийн хайраар дүүрэн баян хүн. Таньдаа маш их хайртай гэж үргэлж хэлж чаддагггүй ч бүхнээс илүү Тандаа л хайртай шүү.

СХД-ийн 9р сургуулийн 11г ангийн сурагч Ерөөлмаагийн Цолмон