Урангэрэл:Ээж минь бидэндээ үйл хөдлөлөөрөө үлгэр дууриал болдог/69/

|

Алаг цэцэгсийн дунд, амсхийх зуураа гэрээ олсон мэт, эрвээхэй
Аялан даялан нисэх, аргагүй урт зам зуураа сүүдрээ нуух мэт, энэ амьдрал...
Миний ээж үг дуу цөөнтэй хүн.  Тийм болохоор үйл хөдлөлөөрөө л үлгэр дуурайл болж, бидэндээ эрхэм сургаалиа хайрладаг ухаалаг хүн гэж би боддог. Ээжээ, дэргэд тань байхдаа таныгаа тэр болгон тогтож ажиглаад байх биш дээ, одоо бол танаасаа хол байгаа болохоор таныхаа зааж сургасан, сургахыг хүссэн бүхнийг тань учирлан ухамсарлаж, ойлгож байна. Үргэлж л захиж хэлдэг үгс тань үнэндээ чихний хажуугаар л өнгөрдөг. Тэгээд л дуулгавартай байгаагүйдээ сүүлд нь харамсаад л... Харин таны минь хэлж байсан нэг үг хэзээ ч санаанаас гардаггүй юмаа. Ээжээ, охин тань үргэлж санаж, хүндэтгэн дагах тийм эрхэм үг болохоор мартаж боломгүй, үргэлж санах тийм гайхамшигтай үг.
"Миний охин тэвчиж чадахгүй асгартал уйлвал, итгэл чинь бас хамт урсан алга болно. Тийм болохоор итгэ охин минь ээж нь хамт байна."
Энэ л үгийг ээж минь надад сэтгэл зүрхнийхээ гүнээс шивнэсэн, охин тань сонссон бас ойлгосон, охин нь уйлаагүй. Тийм болохоор ээж минь хэлсэн ёсоороо бидэндээ ирж, хамт байгаа. Баярлалаа Ээжээ, таньдаа маш их хайртай.....

Охин: Урангэрэлээс нь