Та өөрийнхөө болон хүүхдийнхээ төлөө ус уу

|

жирэмсэн эхэд өгөх зөвлөгөөЭмэгтэй хүн жирэмсэн үедээ ус ууснаар эрүүл мэндийн олон асуудлаас өөрийгөө хамгаалах боломжтой аж. 

Ус уух нь эхийн бие дэх цусны хэмжээг нэмэгдүүлж, зарим өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг. Мөн хэвлий дэх урагт хүчилтөрөгч, хоол тэжээл дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Гэхдээ ус ууна гээд хамаагүй их ууж болохгүй. Жирэмсэн хүн өдөрт 6-8 аяга ус уух нь хамгийн тохиромжтой. 

Зарим эмэгтэйчүүд ууж болох шингэн зүйлсийг ус орлож чадна гэж боддог. Гэхдээ шингэн зүйл болгон усыг орлож чаддаггүй. Тухайлбал, жимсний шүүс хэдийгээр шингэн зүйлд тооцогддог ч жирэмсэн эхийн жин нэмэхэд нөлөөлдгийг санах хэрэгтэй. Цай, кофе зэрэг нь кафейн агуулсан шээсийг их хэмжээгээр гадагшлуулдаг учраас усыг орлож чаддаггүй юм байна. 

Тиймээс усыг зохих хэмжээгээр нь өдөр болгон ууж занших хэрэгтэй. Бие давхар эхэд ус нь ургийг эрүүл бойжуулахад нөлөөлдөг. Түүнчлэн жирэмсний үед түгээмэл тохиолддог бөөрний сувгийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

Мөн ус уух нь хүнийг дехитрасион буюу хуурайшилтын өвчнөөс хамгаална. Хуурайшилт буюу биеийн шингэний хэмжээ багасахад төрөлтийн явцыг эхлүүлэгч базалт явагдаж эхэлдэг болохоор ялангуяа жирэмсний сүүлийн гурван сард хангалттай ус ууж байх нь маш чухал юм.