Та хайрлах, хайрлуулахын тулд л төрсөн

|

Энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүс хэн нэгэнд тоогдохыг маш их хүсч амьдардаг. Тоогдохыг нэг алхамаар ахиулвал хайрлуулахыг /хайрыг/ маш их хүсдэг гэсэн үг. Хүн эрх мэдэл, нэр хүнд, эд баялагтай байлаа ч хүмүүс түүнийг хайрлахгүй бол тэрээр маш ихээр ганцаарддаг бөгөөд хүний насан туршийн мөнхийн хэрэгцээ бол хайр. Эрэгтэй эмэгтэй хүмүүс чиний төлөө зүрхээ  өгөхөд ч бэлэн гээд гэрлэцгээдэг хэрнээ зарим нэг гэр бүл хэсэгхээн хугацааны дараа хонь чоно мэт бие биенээ үзэн ядаж,  гадаад дотоодын сайхан сайхан сургууль төгссөн ч гэр бүлийнхээ хүнийг зовоож сэтгэл зүрхийг нь шархлуулах тохиолдол цөөнгүй байдаг. Магадгүй энэ нь боловсрол боловсрол гэж байснаас биш ХҮН БАЙ,  хүн болж төрнө гэдэг чинь чи бусдыг хайрлах, байгаль орчноо хайрлах, бусдаар хайрлуулахын тулд төрсөн юм шүү гэдгийг хэлж, зааж байгаагүйд оршино. 

Сүүлийн үед залуу гэр бүлүүд 4-5 дах жилээсээ эхлээд бие биенээ шүүж, ямар нэгэн өө сэв хайж сүүлдээ амьдрал нь тулааны талбар болон хувирч байна. Ингээд нэг хэсэг нь одоо өнгөрсөөн, энэ насаараа ингэж л амьдрахаас гэж боддог бол нөгөө хэсэг нь би жаргах гэж энэ хорвоод төрсөн байтал яахаараа ингэж зовж байх ёстой юм гээд гэр бүлээ цуцалдаг. Тэгвэл энэ 2-ын аль аль нь бидний сонгох сонголт бишээ, харин жинхэнэ ёсоор хайрлаж сурья гэсэн 3 дах замыг сонгох хэрэгтэй. Бид энэ дэлхий дээр хайрлах хайрлуулахын тулд л ирсэн гэтэл хайрыг гүйцэт ойлгоогүйгээсээ болоод бид бусдаар хайрлуулж, бусдыг хайрлаж чаддаггүй байна.

Бид бусдыг тэгвэл, тийм учраас, тэгсэн ч гэсэн гэсэн 3 төрлийн хайраар хайрлацгаадаг бөгөөд би чамд хайртай гэхдээ чи архи уугаад байнаа чамайг архиа уухаа больчихвол би чамтай насан туршдаа амьдарнаа... эсвэл  онц сур  тэгвэл чамд тийм юм авч өгнө ийм ч юм авч өгнө гэх эцэг эхчүүд энэ нь  үр хүүхдээ онц л  сурвал хайрланаа онц сурахгүй бол  хайрлахгүй ээ, юу ч хялайлгахгүй шүү гэж байгаатай ижил юм. 

Дараа нь ямар сайхан юм бэ? Чи хөөрхөн болхоор л би чамд хайртай. Энэ нь тэр хүнд байгаа тэр хөөрхөн царайны төлөө л түүнийг хайрладаг гэсэнтэй утга нэг юм. Хөөрхөн учраас хайрлуулж байгаа хүн үргэлж л хөөрхөн байхгүй бол түүнийг хэн ч хайрлахаа больчихоно доо гэсэн айдастай байна гэсэн үг. Энэ бол өөртөө байгаа ямар нэг давуу чанарынхаа улмаас л хайрлуулж байгаа хэрэг.

Бид хайрын үнэ цэнийг мэдэхгүй байна гэдэг нь: 500₮ байлаа гэж бодьё тэгвэл 500 ₮-өөр 2 аяга цай авч болно. 500₮-ийг үрчийлгээд, ураад буцаагаад наалаа, гэвч тэнийлгэсний дараа ч тэр мөнгөөр 2 аяга цай авч болно энэ нь мөнгө үрчгэр байсан ч үнэ цэнэтэй хэвээрээ байна. Тэгвэл одоогийн нийгэм дээр Бат царайлаг баян байлаа энэ үед нь Сэлэнгээ түүнийг хайрладаг байсан. Гэтэл нэг өдөр Бат дампуурлаа. Сэлэнгээ түүнийг хайрлахаа больлоо. Эндээс юуг хэлэх гээд байна гэхээр Сэлэнгээ Батыг дампуурлаа гээд хайрлахаа больж байгаа нь 500₮-ийг үрчгэр гээд тэр мөнгөөр 2 аяга цай авч болохгүй болж байгаатай ижил юм. Таны зүрх сэтгэл дотор хайрласныхаа төлөө ямар нэг зүйлийг авна даа гэсэн хүсэл нуугдаж байгаа бол би хайрлавал эргээд намайг хайрлана даа гэж хариу нэхэн хайрладаг бол энэ хайр биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

За ингээд жинхэнэ ёсоор хайрлах 3 дах хайрын тухай та бүхэнд ойлгомжтой байх үүднээс доорх 3 жишээг бичлээ. Энэ хайр нь хэзээ ч  хариу нэхдэггүй, ямар ч үед хайрлаж чаддаг тийм агуу хайр юм.

Жишээ 1:
Нэг жижигхээн охин цайны газар орж ирээд зөөгчөөс шоколадтай бялуу хэд вэ? гэхэд зөөгч 50 цент гэв. Охин дахиад зайрмаг хэд вэ гэхэд 35 цент гэж хэлээд зөөгч өөр их зүйл захиалж байгаа хүмүүст түлхүү үйлчилээд охиныг нээх анзаарсангүй . Охин 35 центээр зайрмаг авч, зөөгчид 15 центийн цайны мөнгө үлдээсэн байв. Охин 50 центээр бялуу авч болох байсан ч зөөгчид 15 цент өгөхийн тулд 35 центээр зайрмаг авсан. Энэ нь охины зүрх сэтгэл хайраар дүүрсэн бөгөөд зөөгчийг байгаагаар нь хайрлаж чадсан байна.

Жишээ 2:
Нэгэн эмэгтэй хүүхэд гаргасан чинь төрөлхийн чихгүй хэрнээ сонсголтой хүүхэд төржээ.  Хүү бага насандаа их аз жаргалтай өссөн боловч сургуульд ороход нь ангийнх нь хүүхдүүд түүнийг шоглож улмаар хүү хичээлдээ явахаа больж гэрээрээ хичээлээ заалгадаг болжээ. Түүний аав ээж нь хүүдээ чихээ өгөх донор хайсан ч олдсонгүй гэнэ. Хүү гэртээ орж ирэх болгондоо донор олдсон уу гэж асуудаг болж гэтэл нэг өдөр ээж нь хүүдээ донор олдсоон гэж хэлэхэд хүү маш ихээр баярлаж удалгүй чих шилжүүлэн суулгах хагалгаанд орлоо. Хүү өсч том болоод сайхан ажил төрөл, хань ижил, үр хүүхэдтэй болов. Гэтэл нэг өдөр ээжээсээ миний донор ямар хүн байсан вэ? Би тэр хүнд баяралалаа гэж хэлье гэхэд ээж нь тэр хүн ганц л болзолтойгоор чиний донор болсон. Нэрээ битгий хэлээрэй гэсэн гэв. Олон жил өнгөрч ээж нь өнгөрлөө. Ээжийгээ сүүлчийн удаа харж байх тэр үед нь аав нь ээжийнх нь үсийг илэхэд ээж нь чихгүй байжээ. Эндээс ээж нь хүүдээ ямар их хайртайг харж болно. 

Жишээ 3:
Нэгэн залуу хүний наймаа хийж нилээн хөлжсөн боловч нэг л өдөр юу ч үгүй ядуу гуйлгачин болж, хог идэж нохойн амьдралаар сүүлийн хэдэн жил амьдарч байв. Тэгээд нэг өдөр эргэцүүлэн бодоод ааваасаа уучлалт гуйсан захиа бичиж явуулав. Тэрээр захиандаа ааваа би олон сайхан цэцэг шиг охидуудын амьдралыг сүйрүүлсээн ааваа миний буруу ааваа та хүүгээ уучилж чадах уу? Хэрвээ та уучилж байгаа бол гэрийн гадаа байдаг модонд цагаан алчуур уяарай. Би хажуугаар нь өнгөрөхдөө цагаан алчуур уяасан байвал яваад очье, уяагүй байвал вогонтойгоо цаашаа яваад өгнөө гэсэн байв. Тэгээд гэрийнхээ хажуугаар өнгөрч байхдаа гэрийнхээ зүгрүү харж чадахгүй хажуудаа байгаа хүнд учир явдлаа хэлээд хараад өгөөч гэж гуйв. Тэгтэл тэр хүн алчуур байх нь байнаа байна гэхдээ та өөрөө хардаа гэхэд тэр модны мөчир болгоноос цагаан алчуур уяасан байсан. Энэхүү жишээнээс аав нь хүүгээ гудамжны гуйлгачин болсон ч хайрланаа гэсэн санааг харж болно. Бид энэ л хайраар бие биенээ найз нөхөдөө гэр бүлээ цаашлаад хүн бүрийг хайрлаж чадвал таны амьдрал аяндаа хайраар бялхах болно.

Энэхүү нийтлэлийн сүүлийн хэсгийг бичиж байхдаа би өөрийн эрхгүй уйлж байлаа. Хүмүүс бид  яагаад бие биенээ ямар нэг болзолтойгоор хариу нэхсэн хайраар хайрлаад байдаг юм болоо яагаад зүгээр л энэ  байгаагаар нь хайрлаж болдоггүй юм бэ? Хэн нэгэнд хайраар хандсаныхаа төлөө та тэр дор нь нүдэнд харагдаж гарт баригдахаар зүйл авч чадахгүй ч гэсэн таны үр хүүхэд, хойч үе тань таны энэхүү хайрын үр шимийг  хүртэх болно шүү дээ.

Таны хувьд хайрыг бусдад өгөх тийм хэцүү зүйл гэж үү? Зөвхөн өөрийнхөө хүүхдийг нүдний цөцгий мэт хайрлаад бусдын хүүхдийг хайрлахгүй байвал хэн нэгэн таньтай адил таны хүүхдийг хайрлахгүй байх нь танд сайхан байх уу?...
Хүмүүс бид дэлхий гэдэг нэгэн айлын хүүхдүүдээс ялгаа юу байхав хүн бүрийг өөрийнхөө аав, ээж, ах, эгч,  хань ижил үр хүүхэд шигээ хайрлахад таниас тийм их хүч гарахгүй, та бусдад хайраар хандаж, өөрийн амьдралдаа хайрыг бүтээж чадвал хорвоогоос явах тэр мөчид бусдад өөрийгөө дурсуулах хайрыг үлдээж чадна. Энд л хүний амьдралын мөн чанар, утга учир, үнэ цэнэ оршдог гэж би хувьдаа боддог. Таны эхнэр нөхөр, хамт олон, аав ээж, үр хүүхэд гээд эргэн тойрны чинь хүмүүс таны дургүйг чинь хүргэж, уурыг чинь барж, зүрх сэтгэлийг тань шархлуулж байсан ч тэднийг зүгээр л хайрла.

Үргэлжлэл бий...

Т.Чимэддагва