ТА МИНЬ ТЭРТЭЭ ХОЛ БАЙГАА Ч БИД ҮРГЭЛЖ ХАМТ ШҮҮ
|Сайн байна уу?. Хайрт ээж таньдаа энэ илгээмж очих өдрийн мэндийг хүргэе. Ээж ээ би таныгаа санаад энэхүү илгээмжийг таньдаа л зоруилан бичиж байна. Цагаан сүүгээ эвлүүлж өсгөсөн, цаг цагийн эрхэнд нас нэмсэн миний л ээж. Охин тань хотод сайн сурч, эрүүл энх байгаа шүү ээж ээ. Миний ээж тэнгэрт гялалзах түм түмэн оддоос наддаа зориулж харвасан ганцхан миний л од. Хослон ургадаг вансэмбэрүү цэцэг шиг үүрд таньтайгаа хамт байх юмсан ээж ээ. Хэдийгээр Та минь хол байгаа ч гэсэн миний зүрх сэтгэл тантай минь хамт байгаа шүү. Охин нь таньдаа шүүдрийн усаар цай чанаж өгч, ачийг тань хариулж чадахгүй ч таны сүүн сайхан үнэр, намайг гэсэн зөөлөн сэтгэлийг тань үргэлж санаж явдаг шүү.
Хайрт ээж Оюунтунгалагдаа охин Отгонцэцэгээс