Таргалахгүйн тулд

|


Хоолноос авч буй илчлэгийн хэмжээ зарцуулагдах энергээс бага байх. Хоолны бүтцийн чанарыг өөрчлөх, амттан болон нүүрс ус, тос, шингэн зүйл бага хэрэглэх, амин дэмээр баялаг хүнсний ногоо, жимс, хүнсэндээ хэрэглэх

-Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг хянах

-Энерги зарцуулалтыг ихэсгэх. Энерги зарцуулалт нь ажлын нөхцөл байдлаас шалтгаалж харилцан адилгүй байна

-Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хоногт 600-700 ккал энерги зарцуулдаг. Гэтэл эрдэмтдийн тооцоолсноор хүний хэвийн зарцуулах энерги хоногт 1000 ккал байх ёстой. Энэхүү энергийн зарцуулалтын алдагдлыг иллэг, бүжиг, дасгалаар нөхөж болно.

Явган алхах. Хэвийн жинтэй хүмүүс, жингээ тогтмол барихын тулд минутад 100-с багагүй алхах хэрэгтэй. Харин махлаг бүсгүйчүүд өдөрт 6-8 км явган алхаж байвал зохино. Мөн шатаар өгсөх, буух нь жин ихтэй хүмүүст бас их үр дүнтэй байдаг.