ТАНЫ ҮС БУУРАЛТААД БАЙНА УУ?

|

 

Английн Брэдфорд дээд сургуулийн биологийн эрдэмтэн профессор Дэсмонд Тобин хүний үсийг судалж үзээд голдоо нүхтэй дотроо меланин гэдэг будгийн пигмэнт агуулсан хоолой байдаг гэдгийг нээжээ.Хүний үсний пигмэнт буурч,меланиний идэвхжил нь зогсох үед толгой цайж эхэлдэг байна.Залуу хүнд энэ бодис идэвхтэй явагдаж байдаг бөгөөд нас ахиад ирхээр зогсонги болж өөрийнх нь үсний үндсэн өнгө цагаан үс гарч ирдэг гэдгийг тогтоожээ.Мөн бид сэтгэл санаагаар унахих юм бодхоор үс цайдаг нь будагч бодисын солилцоо хэрхэн явагдаж ялгархаас хамаардаг байна.Үүнээс гадна үс цайж бууралтах нь удамшлын гентэй холбоотой юм.Хүний үс нь нэг зэрэг цайдаггүй бөгөөд бүх үс цайж дуусахад 20-30 жил шаардлагатай гэнэ

Хэрвээ танд цагаан үс ургаад байвал  та битгий зулгаагаарай.Учир нь зулгаах тусам их хэмжээгээр цагаан үс ургадаг байна.Энэ асуудлаас гарахын тулд үсчинд очиж үсээ унаган өнгөөр нь будуулж болох юм.Мөн цагаан үс ургадаг хэсэгтээ цагаан сор тавьж болно.

 

Эх Сурвалж: http://segsgermaa.com