Тампон уу эсвэл ариун цэврийн хэрэгсэл үү?

Нийтэлсэн: admin - 2012/04/15 - Эрүүл мэнд-Хоол хүнс , Зөвлөгөө

Охид бүсгүйчүүд бид cap болгон сарын тэмдэг гэгч зүйлтэй тулгардаг. Биений юм ирсэн эдгээр өдрүүдэд эмэгтэй хүн хувийн ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Гэхдээ тэд энгийн ариун цэврийн хэрэглэл, тампоны алийг нь сонгох вэ гэдэгт эргэлздэг. Тиймээс энэ удаад тампон болон энгийн ариун цэврийн хэрэглэлийн давуу болон дутагдалтай талыг жагсаан харуулж байна.

Тампоныг хийсний дараа үтрээнд зохицож, гадагш цус гаргадаггүйгээрээ давуу талтай. Гэхдээ цус ихээр гарах үед тампон цусыг барьж дийлдэггүй тул энгийн ариун цэврийн хэрэглэл нэмж хэрэглэх буюу тампоноос бүрэн татгалзах хэрэг гардаг. Харин биед эвгүй, тааламжгүй байдгийн хувьд тампоныг буруу оруулсантай болон өөрийн бие махбодын онцлогоо мэдээгүйтэй холбоотой. Хэрвээ таны дотор ямар нэгэн гадны биет байгаа мэт мэдрэмж төрж байвал та үүнийг буруу оруулсан гэсэн үг.

Тампоныг өөрийн гол хэрэглээгээ болгож сонгохын өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь энэхүү ариун цэврийн хэрэглэл хүн болгонд таардаггүй, зөвхөн бэлгийн замын ямар нэгэн өвчингүй, эрүүл эмэгтэйд тохирдог байна. Тампон янз бүрийн нян үржих таатай орчинг бүрдүүлдэг. Тиймээс тампоныг хэрэглэхийн өмнө гараа заавал угааж, халдвар оруулахаас сэргийлэх хэрэгтэй.

Мэдээж тампоныг 3-4 цаг тутамд солихоо мартаж болохгүй.Ариун цэврийн хэрэглэл нь тампоныг бодвол хэд хэдэн сул талтай. Энэ нь гаднаас мэдэгддэг, урсах, хөдлөх магадлалтай, эвгүй үнэр гаргадаг зэрэг дутагдлууд юм. Гэхдээ энэ нь гадна байрлаж, өвчин үүсгэгч нян үржүүлдэггүй тул ямар ч эмэгтэй хэрэглэхэд тохиромжтой. Үүний зэрэгцээ орчин үеийн үйлдвэрлэгчид янз бүрийн хэлбэртэй, олон төрлийн ариун цэврийн хэрэглэл гаргаж байгаа тул эмэгтэй хүн бүр өөрт тохирохыг сонгож болно.

 

Эх сурвалж:top.mn