Сэтгэлд минь та мөнх амьдарна

|

Бүүвэйн дуугаар энэ хорвоог бүүвэйлсэн Монголын минь сарангуа ээж таньд энэ өдрийн түмэн амгаланг эрэн мэндчилье. Дуулим энэхэн хорвоод дутуу нь үгүй явуулсан ээж таньдаа балчир охин чинь хайртай. Амнаас минь цухуйж үзээгүй сэтгэл дотроо нууцхан хадгалсан үгсээ энэхүү захидалдаа дурьдатгал болгон таньдаа зориулъя.

Хайрт ээж таны минь алд биенээс мэндэлсэн алаг үрсийн нэг нь би билээ. Аав ээж та хоёрынхоо гэрт айлын дунд охин болон төрж өссөнөөрөө би бахарахдаг. Энэ орчлонд та минь намайг зөв боловсон охин болгон хүмүүжүүлж буйд би баярладаг. Шөнө бүр унтах нойроо үл харамлан жоохон охин намайгаа өндийн босч хөхүүлсэн өндөр их ачийг тань хариулж амжаагүй амьдарч буйдаа би гэмшдэг. Энэ дэлхий ертөнцөд ээжийн алаг үр болон мэндэлсэн миний эрхэм зорилго бол ирээдүйн Монголын чадварлаг боловсон хүчин болж, эцэг эхийн ачийг хариулж, эх орон, цэцэгт ногоон дэлхий, энэ Монгол улсаа хөгжүүлэх билээ. Гэвч ээжийнхээ энэ ачийг хариулахад энэхэн нас минь хүрэлцэхгүй нь харамсалтай.

Амьдралын минь анхны замыг тавьсан ачтан та билээ
Алд биеийг төрүүлсэх ээж та амьдралын минь ачтангуудын нэг нь билээ
Хэлд ороод би ээж гэдэг энэ үгийг хэлсэн
Хөлд ороод би ээж таньруугаа алхсан
Хөнгөн гэгч инээмсэглээд намайг тосон авсан таньдаа би хамгаас илүү хайртай.

Алдрай жоохон миний түшиг тулгуур болон надад туслаж дэмжих эхийн минь сэтгэлээс илүү зүйл үгүй билээ. Энэ орчлон дээр таныхаа гэгээн дүрийг харж амьдарч буй би яахын аргагүй аз жаргалтай ээжийн охин мөнөөс мөн. Энэ нарт дэлхий дээр мөнх юм гэж үгүй. Хэрвээ бурхан гэж байдаг бол таныг минь урт наслуулж хайрла.

Ээжийнхээ цээжинд гэрэлтэх ганц алтан нар нь би
Алтан дагина ээжийн минь хамгийн том бүтээл нь би
Уулсийн цаанаас нар мандан тотгон дээр гэгээ гийхэд таныхаа алтан хэвлийгээс мэндэлсэн үр тань би.
Сэтгэлд минь та мөнх амьдарна
Бодолд минь та үүрд мөнхөрнө
Ээжийгээ байхад би жаргалтай
Энэ орчлонд таньгүйгээр би юу ч биш
Охин тань таныгаа уурлуулж гомдоож байсан бол өршөөгөөрэй.

 

                                                   75-р сургууль 9а ангиийн сурагч Ө. Баасанжаргал