Сувданцэцэг:Миний хүүхдүүд хүнийг муу гэж гололгүй үнэн сэтгэлийг нь мэдэрч, Хүйтнийг хүйтэн гэж чичрэлгүй сэтгэлээрээ үргэлж халуун дулаан яв\158\

|

Намайг Зоригтын Гүндсамба гэдэг. Миний сайхан ээжийг Гончигийн Сувданцэцэг гэдэг. Миний амьд бурхан ээж маань 5 сайхан хүүхэд төрүүлсэн ачлал буян төгс энэ орчлонгийн хамгийн гэгээлэг хайр энэрэлийн булаг мэт миний нандин эрдэнэ билээ. Ээж маань 5 үрдээ амьдралын сайн сайхныг үргэлж сургаж хайр энэрэлийн дээдээр ямар ч зүйлийг гэгээрүүлж болдгийг ээжээсээ л мэдэрдэг. Аав ээж 2 минь үр биднийхээ төлөө бүх л сэтгэл зүрхээ зориулж хүний дайтай хүн болгож байгаа билээ. Энэ орчлон дээр аав ээж 2тоо үр нь болж мэндэлсэндээ бид насан туршдаа энэ хорвоогийн азтай хүмүүс. Ээж маань бидэндээ " Миний хүүхдүүд хүнийг муу гэж гололгүй үнэн сэтгэлийг нь мэдэрч, Хүйтнийг хүйтэн гэж чичрэлгүй сэтгэлээрээ үргэлж халуун дулаан явахад амьд явахын утга учир тэнд л байдаг юм. Хүн хүнээ хайрлах шиг нандин гэж хаана ч үгүй учраас биесээ үргэлж хайрлаж нэгийгээ түшиж амьдрах ёстой гэж үргэлж захидаг. Найз гэдэг чинь хүний тулах цэг байдаг юм. Хүнд үргэлж сэтгэлээсээ хандаж хүний итгэлийг даасан сайн найз байна гэдэг бас чухал шүү. Ээжийнх нь амьдралын утга учир бол та нар. Хэн нэгний сэтгэлд сэв суулгаж, гомдоосон бол уучлаарай гэдэг үгийг харамгүй хэлж бай. Амьдралд алдахгүй хүн гэж ховор миний хүүхдүүд ч гэсэн үргэлж сэтгэлдээ илчтэй ухаалаг амьдрахад хорвоо өөрөө аясаар болдог юм гэж бурханлиг үгсээрээ биднийхээ ухааныг тэлж сургадаг. Хамгийн чухал нь хайр, амьдралын ханиа зөв сонгож, боловсролтой ухаантай хүн болохыг үргэлж биднээсээ хүсдэг. Амьдралд алдаж онох үе байлгүй яахав гэхдээ тэвчээртэй байхад чи л ялагч болно. Аливаа зүйлд хүлээцтэй тайван хандаж байж л чиний хүсэл эрмэлзэл биелэлээ олдог юм охин минь хэмээн духыг минь үнэрлэн" хайрын сэтгэлээрээ сургаалиа бидэндээ хэлдэг. Ээжээ охин нь сургуулиа төгсөөд аав ээж хоёрынхоо ачийг заавал хариулна. Энэ бол охиных нь амьдралын зорилго. Миний хоёр нандин шүтээн минь бидэндээ эрүүл энх урт удаан жил сургаалиа хайрлан дэргэд минь дандаа байгаарай. Та хоёрынхоо тэвэрт эрхлэхээс өөр тэнгэрлэг тавилан охинд тань үгүй. Таныгаа гомдоож байсан бол "Ээжээ тэнэгхэн охиноо уучлаарай. Охин нь таньдаа хязгааргүй хайртай шүү.
Зэмлэлийн харцнаас чинь охин нь ухаарал олж
Зөөлөн харцнаас тань охин нь хайрыг мэдэрдэг"
Таныгаа хүндэтгэсэн эрх танхил охин чинь З.Гүндсамба