Оюун-эрдэнэ:Ээжээ та миний хайртай наран элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан/43/

|

Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү.
Ээжийн минь хэлсэн үг болгон л надад сургаал болдог. Миний ээжийн байнга хэлдэг үг миний охин нь өвчингүй л байвал жаргал шүү,хаа ч явсан хүнтэй сайхан харьцаж байгаарай,  зовж яваа хэн нэгэнд  өөрийнхөө чадлын хэрээр тусалж бай,  найз нөхөдөө сайн таниж нөхөрлөх хэрэгтэй,  сайн ханьтай учраарай гэж байнга захидаг.
Ээжээ Охин нь Таньдаа Хайртай
Намайг хайрласан хайр шиг тань
Нартад тэжээсэн сүү шиг тань
Надад гомдоогүй сэтгэл шиг тань
Насаараа Би Таньдаа Хайртай.

Охин:Батсайхан Болорсувд

Ээж: Отгонбаяр Оюун-эрдэнэ