Оргилуун дарсыг хэрхэн буудуулахгүй онгойлгох вэ?

|

Баяр ёслолын ширээг оргилуун дарсгүйгээр төсөөлхийн аргагүй билээ. Гэвч гэрийн нөхцөлд буруу онгойлгож буудуулснаас болж эд хогшил, эд эрхтэнээ гэмтээж хохирох нь цөөнгүй.Иймээс гэрийн эзэгтэй нар болон бүсгүйчүүддээ энэхүү бяцхан хэрэгтэй зөвлөгөөг толилуулж байна.

Чамд хэрэгтэй зүйлс: Гал тогооны том алчуур, Оргилуун дарс

Хийх дараалал:

 

 

-Онгойлгохоос өмнө оргилуун дарсаа сайтар хөргөсөн байх    шаардлагатай.Учир нь бүлээн дарс нь буудах магадлал өндөртэй. 
-Сайтар хөргөсөн оргилуун дарсныхаа гадна талыг гар гулгахгүй болтол  сайтар арчина. 
-Бөглөөн дээрх төмрийг онгойлгохдоо зүүн гарын эрхий хуруугаар  сайтар дарж лонхны хүзүүний хэсгээс чанга барина.
-Дараа нь барьсан хэсэг дээрээ гал тогооны алчуураа тавьж 45  градусын налуу барин баруун тийшээ эргүүлнэ.За ингээд дарс уухад  бэлэн болно.