Нүүрэнд үрчлээс үүсэх хамгийн гол нөхцөл нь арьс хуурайших явдал байдаг

|

-Хүний ажил төрөл,
-Сэтгэлийн хөдөлгөөн,
-Зан араншинг дагалдан нүүрний булчин янз бүрийн хөдөлгөөнд орж зүс царай элдэв төрхөөр хувирдаг. Эдгээрээс гадна,
-Гадаад орчны тааламжгүй нөлөө,
-Өвчлөх,
-Сэтгэл санааны дарамт,
-Сэтгэл санааны хүнд цочролууд,
-Архи тамхи хэрэглэх, зэрэг нь бодисын солилцоог хямруулан эрт хөгшрөлтийн шалтгаан болдог. Хөгшрөлт нь байгалийн жам ёсны үзэгдэл боловч атираа үрчлээ зарим хүмүүст хожуу илэрдэг. Гоо засалчдын зөвлөж байгаагаар өтлөлтийн мэдэгдэхүйц өөрчлөлт гарсны дараа бус харин залуу наснаасаа анхаарах нь чухал.
-Арьсны эд эсийн тэжээл дутагдах,
-Булчин сулрах,
-Арьс үлбэгэр болно,
-Атираа үрчлээ үүснэ.
Энэ үеэс арьсаа тордох нь оройтохгүй. Харин ч тэжээл дутагдаж, гандсан арьсыг арчилж тордох нь хүний гадаад төрхийг сайжруулаад зогсохгүй эрт хөгшрөхтэй тэмцэх нөхцөл ч болно.

Үрчлээнээс хамгаалахын тулд гэрийн нөхцөлд гарын доорхи зөвлөмжийг сонирхуулъя.
-Арьсыг өглөөд цэвэрлэхээс 10-15 минутын өмнө тэжээлийн тос, цөцгий сүмс, (майонез)-ийн аль нэгийг маш нимгэн түрхээд буцалсан ус, хярам, байхуутай цайгаар угаах эсвэл хамба шарилж хандлан хүйтнээр хэрэглэж угаасны дараа мөсөөр үрж зөөлрүүлэгч тос бага зэрэг түрхэхээс гадна нүүр цэвэрлэгч шингэнийг хөвөнд шингээж арьсаны шугам үрчлээсийн дагуу дугуй хөдөлгөөнөөр хөнгөн арчиж цэвэрлэнэ.

Оройд арьсаа цэвэрлэсний дараа жимс, жимсгэнэ, ногооны шүүс, цөцгий сүмс, тэжээлийн тос түрхэхдээ нүүр болон хүзүүний атираа, үрчлээ тогтсон хэсэг хурууныхаа өндгөөр хумсаа хүргэхгүйгээр арьсны эдийн гүн рүү зөөлөн эрчимтэй дарахад тэр орчмын цусны эргэлтийг сайжруулан бодисын солилцоо идвэхжсэнээс атираа үрчлээг багасгана. Нүүрэнд суусан ганц ширхэг үрчлээ ч гэсэн хүний насыг хамаагүй овортой харагдуулна. Нэгэнт суусан үрчлээ арилахдаа маш хэцүү байдаг тул болж л өгвөл үрчлээ суулгахгүй байхыг хичээгээрэй.

эх сурвалж: news.gogo.mn