Нямсүрэн:Буцаад явсан хойно нь харамсахгүйн тулд Бурханаас ч илүү шүтэх гэсэн юм/11/

|

 Энэхэн хорвоод охин чинь болж төрсөндөө хязгааргүй их талархдаг шүү ээжээ. Миний бахархал миний эрч хүч

Битүүхэн санаа зовж оройн цагаар хаалга чагнасан
Бодол болж сэмээрхэн шаналсан хоног өдрүүд шиг
Би ээждээ зориулж шүлэг бичих гэсэн юм.
Би ээждээ зориулж дуу дуулах гэсэн юм
Бүтэн нойртой хонож чадаагүй шөнүүд шиг
Бүүвэйн дуугаар тайтгаруулсан өдрүүд шиг
Би ээждээ зориулж дуу дуулах гэсэн юм.
Буцаад явсан хойно нь харамсахгүйн тулд
Бурханаас ч илүү шүтэх гэсэн юм.

Охин:Нямсүрэн Уянга
Ээж :Цэрэнсоном Нямсүрэн