Нямдаш:Таны минь туулсан амьдрал үр хүүхдүүд бидэндээ үгээр үнэлэшгүй том сургаал юм шүү\161\

|

Хайртай ээж Д.Нямдашдаа  Охин Б.Лхамхажидаас нь
Өвдчих вий гэж сэтгэл нь энэлж
Өлсчих вий гэж санаа нь зовж
Даарчих вий гэж өмнөөс минь зовж
Даанч нялхаараа юм даа гэж өр нь өмөлздөг
Ижийгээс минь илүү буянтан надад үгүй
Ээжээ таньдаа охин нь хайртай шүү
Миний ээж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай хүн. Хүүхдүүддээ онцолж захиас хэлээд байдаггүй ч таны минь туулсан амьдрал үр хүүхдүүд бидэндээ үгээр үнэлэшгүй том сургаал юм шүү. Үр хүүхдүүд бид чинь эмэгтэй хүн гэдэг агуу ертөнцийг таниараа төсөөлж танийхаа үг үйлдэл бүрээс чинь суралцаж явдаг шүү. Таньдаа маш их хайртай.