Нар шиг гэрэлтэж, сар шиг туяарч, од мэт гялалздаг ээждээ
|Би аав ээждээ маш их баярлаж явдаг. Ээж минь бидний төлөө л ажил хийж байдаг. Энэ хорвоод ганцхан ээждээ л би хамгийн их хайртай. Эх хүний сэтгэл сүү шиг ариун, ус шиг тунгалаг байдаг. Эх хүн үрдээ л хайртай. Ээж минь үр наддаа. Миний ээж дэндүү сайхан сэтгэлтэй сарнай цэцэг шиг хөөрхөн. Хүн болгонд л ээж нь хөөрхөн байдаг байхаа. Ээж эгч бид хоёрын төлөө орой болтол ажилладаг. Ээж гэдэг хүн бол болор шиг туяаран гялалздаг тунгалаг сайхан сэтгэлтэй. Ээж хүний сэтгэл дэлхийгээс том уснаас ч тунгалаг байдаг нь үнэхээр гоё. Бас байгаль эх ч ялгаагүй сайхан. Яагаад гэвэл бид бүгдийг бүтээсэн. Бүх ээжүүд урт наслаж, удаан жаргаж байгаасай гэж бодож байна. Энэ дэлхийд төрүүлж өсгөсөн ээждээ баярлалаа. Ээж минь миний хувьд тоолж барашгүй одноос ч илүү тийм их үнэтэй нандин зүйл. Миний ээж энэ хорвоод төрсөнд хязгааргүй их баярлалаа. Ээжийг минь байлгаж байгаа дэлхий ээждээ бас баярлалаа. Ээжээ таньдаа би маш их хайртай.
Ц.Гүнчинмаа 5в анги