Нанжид:Амьдралд өчнөөн л зүйл тохиолдоно/51/

|

Ээжийн эрх охин би оюутны ширээнээс өндийж сургуулиа төгсөтлөө ээжийнхээ өврөөс салаагүй юм. Тэгсээр сургуулиа төгссөний дараа жилээс шууд л айлийн бэр болсон. Харин тэр үед ээж маань надад “Миний охин шиг дураараа хүн айлийн бэр байна гэдэг амаргүй зүйл. Гэхдээ эмэгтэй хүн бүр л айлийн бэр болдог учраас хадмуудаа л хайрлаж байж өөрөө хайрлуулж, нөхрөө хайрлаж байж л эргээд хайрлуулж чаддаг юм. Ээж аавдаа хайртай байдаг шигээ хадам аав ээжийгээ ч бас хайрлаж явах хэрэгтэй шүү. Амьдралд өчнөөн л зүйл тохиолдоно. Тэр бүрт голын ус нь чулуугаа иддэг шиг эмэгтэй хүн л зөөлөн, тайван байж тэвчээртэй байвал эмэгтэй хүнд аз жаргал өөрөө хүрээд л ирдэг юм шүү гэж хэлж байсан юм. Одоо ч би аз жаргалтай байна. Магадгүй ээжийн захиасийг биелүүлснээс тэр биз ээ.

Охин: Ц.Одко
Ээж :  Н.Нанжид