Мөнхцэцэг:Миний ээжийн сургаал үг захиас тэнгэрийн ододтой адил олон/49/

|

Миний ээжийн сургаал үг захиас тэнгэрийн ододтой адил олон. Тэрний дундаас зовлон гэдэг чимх давс сэтгэл гэдэг ус юм давсийг ус тэтгэж ургуулдаг бас хайлуулдаг тиймээс сэтгэлийн хаттай байж зовлон гэдэг давсыг уул болгохуу чимх давсаар байлгахуу гэдгийг зөвхөн чиний сэтгэл мэднээ гэж хэлдэг. Бурхан номонд сүжигтэй байж зөв бодолтой зөв үйлтэй санаснаараа хийж сайхан амьдар өөрөө өөртөө эзэн байж юуг ч давж туул сайхан сэтгэлтэй гэрэлтэн гийж бусдад гэгээ болж бай гэж их хэлдэг. Энэ хүмүүний орчлонд энэ биенд энэ ээжийд үр нь болж төрсөндөө баяртай байна. Миний ээж түмний дундах амилсан цагаан дарь эх билээ. Ээж таньдаа охин үр нь хайртай шүү.

Охин: Цэрэндолгор
Ээж : Мөнхцэцэг