Монгол хатдын нэгдэл

Мандухай Хатан ХХК нь 20жилийн ойгоо тохиолдуулан мөн вэбийг хөгжүүлж буйтай холбоотойгоор Вэб-дээ http://www.mandukhai-khatan.mn/  МОНГОЛ ХАТАДЫН НЭГДЭЛ гэсэн хуудас үүсгэж байгаа билээ.

Энэхүү хуудас нь Монголын нэр нөлөө бүхий гоо сайхан, эмэгтэйчүүд, эрүүл мэнд гэр бүлийн харилцаатай  холбогдолтой нийтлэл бичдэг эмэгтэй блогчидыг нэгтгэж,мөн хувиараа болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа тухайн салбараараа дагнасан, хөгжих боломжтой, бусдаас онцлогтой шинэлэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй эмэгтэйчүүдийг нэгтгэж  ингэснээрээ нэг нэгнээ дэмжин ажиллаж, блогчидын мэдлэг мэдээллийг нь нийт эмэгтэйчүүдэд хүргэх, гэр бүл, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар нийгэмд эерэг үр дагаварыг өгөх,эмэгтэй блогчидын нэр хүндийг өсгөж, дэмжих зорилготойгоор энэхүү нэгдлийн байгуулж байна.

Та манай Монгол Хатадын Нэгдэлд нэгдсэнээрээ сар бүр хамгийн сайн нийтлэл оруулсан,хамгийн их хүнд хүргэсэн блогчоор шалгарч тодорхой хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ болон мөнгөн урамшуулалыг авч өөрийн нийтлэлээ үнэлүүлж, бусад бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдтэй хамтарч ажилласанаар тодорхой хэмжээний орлоготой болох болно.