Миний ээжийн хэлсэн үг бүхэн нь үр хүүхэд бидэндээ захиас байдаг/41/

|

Миний ээжийн хэлсэн үг бүхэн нь үр хүүхэд бидэндээ захиас байдаг. Хамгийн гол зүйл бол боловсрол гэдэг зүйлийг надад ойлгуулж, хамгийн сайн боловсролын эзэмшүүлэх гэж их хичээдэг ээжийнхээ ач гавьяаг сайн боловсрол  эзэмшиж, сайн сайхан ажил эрхэлж, амжилт дүүрэн ажиллах нь ээжийнхээ сэтгэлийг баясгаж, ачийг нь хариулж байгаагийн нэг илрэл юм болов уу гэж боддог. Миний ээж насаараа тээврийн жолооч хийсэн монголын анхны эмэгтэй жолоочдын нэгт зүй ёсоор багтах гавьяатай эмэгтэй. Миний сайхан ээж намайг 43 насандаа хүсэн хүлээн байж төрүүлсэн. Намайг төрүүлсэн сайхан ижий минь одоо 66 настай эрүүл энх сайхан амьдарч байгаа билээ.