Миний оршихуйн тойргын хамгын тод од эгчдээ
|Миний оршихуйн тойрогт орших мянга мянган эрхсийн хамгийн тод од эгч минь та амар байна уу? Хайрт дүү Эрхэсээс нь эгч таньдаа энэхүү захидлыг бичив. Та сайн сууж байна уу? Бие чинь зүгээр болсон уу? Таныг эргэж очоогүйд уучлаарай. Би таньдаа энэхүү захидлыг бичиж сууна. Би сайн байгаа хичээл номондоо яваад л байна. Та эм тангаа цагт нь ууж, хоолоо сайн идэж эмчлүүлээрэй. Өө нээрээ тийм Ирмүүн ах явж байгаад өндөр өргөн мод санаадгүй мөргөсөн гэсэн. Ганц сайхан эгчдээ эрүүл мэнд хүсэж байна. Та хурдан эдгээрэй. Та бас өөрийгөө эдгэрч байна, эрүүл болж байна гэж дандаа бодож байгаараа тэгвэл хурдан эдгэрнэ. Та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм шүү. Та хөл дээрээ хурдан явж сураарай. Би сайн байгаа надад битий санаа зовоорой. Хайрт дүү чинь энэ захиаг үнэн сэтгэлээсээ бичлээ. Өглөө бүр босохдоо үнэн сэтгэлээсээ 100 хувь эдгэрээрэй гэж хүсэж байна.
“Ирээдүй” цогцолбор 2р бага сургууль
4б ангийн сурагч Г. Эрхэс