МИНИЙ ААВ ТЭРГЭЛ САР ШИГ ХИРГҮЙ, ТУНГАЛАГ

|

Сайн байна уу? Тандаа энэ өдрийн мэнд дэвшүүлэхийн ялдамд мянга мянган үнсэлтийг захидлаар дамжуулан илгээж байна. Та минь сайн байгаа биз дээ. Би таныгаа маш их санаж байгааг ма мэдэж байгаа. Та минь наддаа алт шиг сургаалиа айлдаж, амтархан би түүнийг нь сонсдогсон. Ай даа, тэр цаг даан ч өнгөрч дээ. Одоо ингээд бодохоор хааяа аавынхаа өөдөөс хошуугаа галуу шиг унжуулан эрхэлж, доргин наадаж, хамтдаа тоглож, аавыгаа мөн ч их ядраадаг байж дээ. Миний нүдэнд аавтайгаа хөтлөлцөөд явж байгаа хүүхдүүд л сайхан харагддаг. Таньтайгаа ингээд хөтлөлцөөд явах юмсан гэж дотроо хэдий гунигтайхан боддог ч, бүх л аавуудын үрсээ гэсэн сэтгэл дэлхий ертөнцийг өөртөө агуулж байдаг юм шиг санагддаг. Миний аав сэтгэл санаагаар битгий унаарай. Амьдралд бүдэрч унадаг чулуу зөндөө л байна. Нэг чулуун дээр нь бүдэрч унаал биз. Хүн болгон алдаж энддэг. Гэхдээ миний аав хүний нүдэнд хөгзтэй харагдаж байвч охиныхоо нүдэнд цэвэр ариухан тэргэл сар шиг л тунгалаг харагддаг юм шүү. Цэцэг хэдий ус дутахаар хорчийж ганддаг ч цэцгийг усалбал буцаад л дэлгэрэх нь жам шүү дээ. Миний аав чулуу шиг бат байж, цэцэг шиг дахин нахиалах болтугай.

“Ганц”- д байгаа хайрт аав Есөнтогоодоо охин Чулуунцэцэгээс  нь.