Мандухай Хатан ХХК нь “ Соробаны баяр” –ыг дэмжиж ивээн тэтгэж хамтран ажиллалаа

|

 

Монголын Хүүхэд Залуучуудын Соробан Сампингийн Холбоо, Монголын КАИЗЭН холбоо хамтран монголд анх удаа “ Соробаны баяр” –ыг зохион байгуулав. Мандухай Хатан ХХК нь “ Соробаны баяр” –т нийгмийн хариуцлагаа ухамсарлан бидний хойч ирээдүй болсон энхрий бяцхан үрсийнхээ оюунлаг үйлсийг дэмжиж ивээн тэтгэж хамтран ажиллалаа.

 Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачууд маань Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч япон улсын соёл зан заншилд суралцаж соробаны тооцооллыг хийж сурсныхаа баярыг анх удаагаа тэмдэглэж өнгөрүүлэхийн зэрэгцээ тус баярыг жил бүрийн 6 сарын 1-нийг угтаж уламжлал болгон зохион байгуулахаар болов.

Тус Холбооноос явагдаж буй Соробан сургалт болон Баруун тархины хөгжлийн сургалт нь 5-12 насны хүүхдүүд буюу бага сургуулийн насны хүүхдийн дунд явагддаг бөгөөд аль болох багаасаа баруун зүүн тархиа зэрэг хөгжүүлж соробан сампингаар хичээллэсэнээр маш олон чадвар суухын зэрэгцээ төвлөрөх, төсөөлөх, хурдтай сэтгэх гэх мэт олон төрлийн ач холбогдолтой юм. Бид бүхний төдийлөн хөгжүүлж чаддаггүй хамгийн том чадваруудын нэг бол суралцах арга барил. Тэгэхээр Соробанаар хичээллэсэнээр тус арга барилд суралцах юм. 
Хүүхэд 0-6 насандаа бүхий л амьдралынхаа 50%-г, 6-9 насандаа 30%-г, 9-12 насандаа 20%-ийн чадвараа олж авдаг байна. 0-12 насанд олж авсан мэдлэг чадвар нь тухайн хүүхдийн маань ирээдүйн нэгээхэн хэсэг болдог.