Мандухай Хатан ХХК-ны 20 жилийн ойн мэндчилгээ

|


Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний "Мандухай Хатан" ХХК нь эрхэм хүндэт хэрэглэгч болон харилцагч Та бүхэндээ үүсгэн байгуулагдсан 20жилийнхээ ололт амжилтаар дүүрэн ойн баярын мэндийг дэвшүүлж байна. 

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол хүний арьсны онцлогт тохирсон, төрөл бvрийн амин дэм, биологийн идэвхит эрдэс бодисоор баялаг чацаргана, гүүний саам, зөгийн бал, зуун наст зэрэг байгалийн гаралтай цэвэр түүхий эд ашиглан 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 
Манай бүтээгдэхүүнүүд арьсыг  сэргээх, залуужуулах, чийгшүүлэх, хамгаалах, нөхөн төлжvvлэх үйлчилгээтэй бөгөөд чанарын стандартыг хангадаг учраас хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж, талархлыг нь зvй ёсоор хvлээдэг. Цаашид vйлдвэрлэлдээ шинэ дэвшилтэт технологи ашиглан байгалийн цэвэр түүхий эдээр хэрэглэгчдийн хүсэл сонирхол, таашаалд нийцсэн шинэ бvтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ чанар болон тоо хэмжээг нэмэгдvvлэх зорилт тавин ажиллаж байна.

Эрхэм хүндэт хэрэглэгч болон харилцагч Та бүхэндээ бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдагт гүн талархал илэрхийлж, амьдралд тань аз жаргал, ажилд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!