Ланолин суурьтай гоо сайхны бүтээгдэхүүний давуу тал
|Гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь ланолин суурьтай глицерин суурьтай гэсэн 2 төрөл байдаг билээ. Ланолин нь хонины зунгаг, малын үсийг өндөр технологиор боловсруулах замаар гаргаж авдаг органик бодис /натураль/ учраас гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлаганд өргөн ашигладаг байна. Ланолин суурьтай тос нь хэт хуурайшсан арьсыг дээд зэргээр зөөлрүүлж уян болгодог бөгөөд тайвшруулж, ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлдэг өвөрмөц онцлогтой.
Тиймээс нүүрээ өглөө оройд зориулалтын сүүн шингэнээр цэвэрлэсний дараа ланолин суурьтай тос түрхэх нь сайн байдаг. Иймд та крем тос худалдан авахдаа ч найрлагыг нь заавал анхаараарай.
Мандухай Хатан ХХК-ны гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь ланолин суурьтай байдаг учраас хуурай, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьдардаг монгол хүний арьсанд маш сайн тохирдог онцлогтой юм.