Косметик хадгалах хугацаа

|

Бүсгүйчүүд бид ихэнхдээ нүүрний будгаа дуустал нь хэрэглэхийг бодож удаан хадгалдаг. Гэтэл ямар ч брендийн гоо сайхны бүтээгдэхүүн байсан онгойлгосон л бол тэр цагаас эхлэн хуучирч эхэлдэг. Бүтээгдэхүүн болгон өөрийн гэсэн хадгалах хугацаа, дүрэмтэй байдаг. Мөн болж өгвөл нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ ойр ойрхон сольж байх зарим нэг хэт удаан хадгалсан, үнэр нь нь өөрчлөгдсөн будгуудаа эргэлзэлгүй шууд л хаях хэрэгтэй. Хадгалахдаа заавал нар тусахгүй газар хадгалах хэрэгтэйг санаарай. Мөн нэмж хэлэхэд нүд хамгийн эмзэг учираас хэзээ ч битгий онгойлгочихсон сормуусны будаг авч байгаарай. Учир нь сормуусны будаг онгойсон цагаасаа эхлэн бактер цуглуулж эхэлдэг.За ингээд косметикийн цүнхээ цэвэрлэхэд чинь дараах жагсаалт хэрэг болно.

 

 

 

Косметик хадгалах хугацаа:

Шингэн ба шахмал крем: 18 сар

Шахмал пудр: 2 жил

Өө дарагч: 12-18 сар 

Хуурай хацар өнгөлөгч: 2 жил 

Тосон хацар өнгөлөгч: 1 жил 

Хуурай нүдний тень: 2 жил

Тосон нүдний тень: 18 сар 

Нүд хүрээлэгч: 2 жил

Шингэн контур: 3-6 сар

Сормуусны будаг: 3 сар

Уруулын будаг: 2 жил

Уруул хүрээлэгч: 2 жил

Уруул өнгөлөгч: 1-2 жил 

Хумсны будаг: 1 жил 

 

Эх сурвалж:http://segsgermaa.com/