Компанийн нийгмийн хариуцлага d

МАНДУХАЙ ХАТАНЫ ҮРС Хүмүүнлэгийн аян
2010 оны 9- 11 сар 

“Мандухай Хатан” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн сайн сайхнытөлөө, өсвөр үеийнхэнд зөв мэдлэг өгөх зорилгоор “МАНДУХАЙ ХАТАНЫ ҮРС”аянг өрнүүллээ. Өсвөр насны дүү нар маань ухаалаг үерхэж, зөв найзалж Монголынирээдүй үр хойчис эсэн мэнд өсөн торниход хувь нэмрийг оруулж, дүү нартаабид оюуны хөрөнгө оруулалт хийж ирээдүйд гарч болох алдаанаас урьдчилансэргийлэхэд бага ч болов туслаж байгаадаа баяртай байна. Хүн хэлэхээс наашгүйгэдэг шүү дээ. Бэлгийн боловсролгүйгээсээ болоод хэдэн мянган монгол үрс эхдэлхийдээ ирэхгүй устгагдаж байгааг бид мэдэхгүй. Үр хөндөлт их байна гэж орилжхашгирахын оронд дүү нартаа цаг зав гаргаад хэрхэн алдахгүй байх тухай ухааруулжярилцдаг билүү? Тэгвэл “Мандухай хатаны үрс” аянгаар залуус бид Монголынирээдүй болсон мянга мянган дүү нартайгаа мэдлэгээ хуваалцаж ухаарал хайрлалаа.Аяны хугацаанд ухаарлын нулимсаар дүүрэн хүүхдүүд, талархалын үгээр дүүрэнбагш нарын сэтгэгдэлийг сонсоод бидний зохион байгуулж байгаа аян бага чболтугай үр дүнгээ өгч байгаад баяртай явлаа.Үзэсгэлэн гоо, цэцэн билэгт Мандухай хатаны үрс маш олон болтугай.

 

МАНДУХАЙ ХАТАН ЭЭЖҮҮД Гэр бүлийн боловсролыг дэмжих хүмүүнлэгийн аян
 
2011 оны 1- 3 сар 

Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол гэр бүлийнболовсролын асуудал яах аргагүй мөн билээ. Гэр бүлийн боловсрол мэдлэгдутмаг байгаагаас залуу гэр бүлийн салалт нэмэгдэж хүүхдүүд өнчирч байна.Хүүхдээ хүмүүжүүлэх арга барил дутмаг байгаагаас хүүхдийн хүсэл зорилгыгмохоож өөртөө итгэлгүй, сул дорой иргэн төлөвшиж байна. Цаашилвалбэлгийн замын халдвартөвчин, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт үндэсний аюулгүйбайдалд сөргөөр нөлөөлөхүйц олон асуудал бий болсоор. Тэгвэл энэ асуудлыгшийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Мандухай хатан” компани 20жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө “Мандухай хатанЭэжүүд” аянг өрнүүлж байна. Аяны хүрээнд гэр бүл судлаач эрдэмтэн мэргэд,нийгмийн зүтгэлтэн хүмүүс болон олон нийтийн байгууллагуудтай хамтранмонгол ээжүүдэд тэр тусмаа залуу ээжүүдэд зориулан хүүхдээ хүмүүжүүлэхарга ухаан, гэр бүлийн боловсрол олгох, бат бэх гэр бүлийг цогцлоонбүтээх арга ухааныг өвлүүлэх зорилгоор цуврал лекц, нэвтрүүлэг бэлтгэх,DVD бүтээж тараах, Интернет орчинд цуврал нийтлэл, видео хичээлүүдбайршуулах гэх мэт олон талт ажлуудыг зохион байгуулж байна.