Кальци дутвал хэвлий дахь хүүхдийн яс сийрэгждэг

|

 ДЭМБ-аас гаргасан судалгаагаар ясны сийрэгжилт нь зүрх судас, хорт хавдар, даралт ихсэх өвчний дараа ордог болсон байна. Тодруулж хэлбэл "Чимээгүй тахал". Хүний насжилтын тоо өндөр болж байгаа нь ясны сийрэгжилт эрчимжих шалтгаан болдог байна. Амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал, жингийн харьцаанаас болж яс сийрэгжилт үүсдэг. Мөн арьснаас ч шалтгаалдаг аж. Тухайлбал хар арьстай хүн ясны сийрэгжилт бага байдаг бол цайвар арьстай хүн ясны сийрэгжилт их өртдөг гэнэ.

Хийжүүлсэн ундаа кальцийг хөөж, ясыг цэвэрлэдэг
Ясны сийрэгжилтийг өндөр настай хүмүүстэй холбож үздэг цаг нэгэнт өнгөрчээ. Сүүлийн үед бага насны хүүхдийн яс сийрэгжих нь нэмэгдэж байгаа нь хийжүүлсэн ундаатай холбоотой аж. Хийжүүлсэн ундааны найрлагад ордог химийн бодисын найрлагаас шалтгаалан тухайн бие организмд байх кальцийг гадагш нь урсгах кальцийг угааж ясыг хэврэгшүүлдэг байна.

Хүн хоногт 1000-1500 мг кальцийг хүнсний бүтээгдэхүүнээс авах ёстой. Кальци хамгийн их агуулагддаг бүтээгдэхүүн малын элэг юм.

Мөн жирэмсэн эхийн ураг бүрэлдэн тогтох үе буюу гурван долоо хоногтойгоос ургийн ясжилт эхэлдэг. Харин энэ үед эх маань кальцийн дутагдалтай, яс нь хэврэгшсэн, ясны сийрэгжилтэд болох гэж байгаа буюу яс сийрэгжиж байгаа бол кальцийн дутагдалтай хүүхэд гарах тохиолдол гарна. Тиймээс хүүхэд бүрэлдэж байгаа үед кальци ясанд шаардагддаг. Энэ хэмжээ ээжид дутмаг тохиолдолд хүүхдэд ч бас нөлөөлдөг байна.

Хүүхэд төрснөөс хойш 28 хоногийг нярай үе гэх бөгөөд 6 нас хүртэлх хүүхдийг бага насны хүүхэд гэж нэрлэдэг. Энэ үед бие, тархины хөгжил эрчимтэй явагддаг тул бие махбодийн кальцийн бодисын солилцооны хамгийн эрчимтэй үе байдаг. Хүүхэд 1 нас хүрэхэд биеийн жин нь төрснөөсөө 3 дахин, өндөр нь 1,5 дахин, ясан дахь кальцийн хэмжээ нь 2 дахин нэмэгддэг.

Өсвөр насныхан. Энэ насанд кальци дутагдвал бие махбодь өсөх явцад өвдөх, үе мөч татах, амархан ядарч цуцах, нойр муудах, их зүүдлэх, ой тогтоомж муудах, төрөл бүрийн харшилд өртөмхий болох, яс зөөлрөх, өсөлт зогсох намхан нуруутай болох зэрэг шинж тэмдгүүд үзэгдэнэ.

Хүүхдийг агаарт гаргахгүй байвал д витамин дутагддаг
Залуу ээжүүдэд зөвлөхөд хүүхдийг байнга агаарт гаргах ёстой. Хэрэв хүүхдийг агаарт гаргахгүй, хэт зузаалах нь витамин Д-гийн дутагдалд оруулдаг. Витамин Д кальцийг бүрдүүлж ясыг хатуу байлгахад нөлөөлнө. Энэ элемент дутагдсанаас кальцийн дутагдалд давхар ордог байна. Тиймээс зөв хооллох, кальци ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, биеийн жинг тохирсон хэмжээнд барих, хүүхэд наснаас дундаж нас хүртэл хоногт 1000 мг кальци хэрэглэх хэрэгтэй. Мөн биеийн тамир, спортоор хичээллэж идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. Нар салхинд явах нь хамгийн чухал.

Настай хүмүүсийн хувьд цэвэршлийн үед даавар орлуулах бэлдмэл хэрэглэх, мөн хальтирч унахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь нэгэнт ясны жингээ алдсан бол эргэж сэргэхгүй. Харин ясны жин алдагдлыг зогсоож болно. Гэхдээ хамгийн чухал нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх юм.

Хүний биеийн кальцийн 99 хувь нь ясанд байдаг
Кальци нь хүний бие махбодийн үндсэн элементүүдийн нэг бөгөөд шүд, ясанд 99 хувь нь цус болон зөөлөн эдийн эсэд 1 хувь агуулагддаг. Энэ өвчний хүндрэл нь ясны хугарал. Бугуй нуруу нугалам дунд чөмөгний яс хугаралд илүү өртдөг. Хүмүүс ихэвчлэн хүндэрсэн хойноо мэддэг. Бусад өвчнүүдийг бодвол онцгой шинж тэмдэг илэрдэггүй. Тийм учраас энэ өвчнийг чимээгүй тахал гэдэг байна.

Нуруу тань өвдөж байна уу
Таны нуруу өвдөж байна уу. Мөн өвдөг тохойгоор чинь сийгж байна уу. Энэ бүхэн ясны сийрэгжилтийн нэг хэлбэр. Бид нуруу өвдлөө гэдгээс биш яс сийрэгжсэнээс болж ийнхүү өвдөж байгаагаа тэр бүр мэддэггүй байна. Кальци ба бэртэл гэмтэл. Яс хугарч, хөдөлгөөнгүй удаан байснаас кальцийн солилцооны тэнцвэр алдагдаж өвчтөн 5-6 долоо хоногийн дотор кальцийнхаа 1-2 хувийг алдаж, яс сийрэгжих болон өөр бусад өвчнөөр өвдөх нь нэмэгддэг.

Бие махбодид кальци дутагдах үед эрхтнүүдийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй кальцийг шууд яснаас авч эхэлдэг. Тиймээс хүн хангалттай хэмжээгээр кальци хэрэглэхгүй бол яс сийрэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихсэх, нойргүйдэх, булчин шөрмөс татах, шүд хэврэгших, амархан хугарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Залуу насанд
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага янз бүрийн насныханд насны ангилал хийсний дагуу 18-44 настай хүмүүсийг залуучууд гэж нэрлэх болсон. Энэ насны хүмүүс сурч хөдөлмөрлөх явцдаа биен дэх кальцийг алдаж эхэлдэг тулд энэ үед кальцийн дутагдлыг нөхсөнөөр ясны өсөлт нэмэгдэх, бие тамиржих, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайжран, хөгшрөх явцад яс сийрэгжих, хөгшрөлтөөс үүсэх төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Дунд, насанд
45-49 насны хүмүүсийн биеийн чадал харилцан адилгүй буурч, ходоодны үйл ажиллагаа сулардаг ба ясанд агуулагдах кальци нь жил тутам 1 хувь алдагддаг байна. Энэ алдагдал нь 50 наснаас хойш 30 орчим хувиар багасдаг. Үүнээс болж яс сийрэгжих, шохойжих, яс, мөгөөрс ургах, гар хөл амархан ядрах, бадайрах, нуруугаар өвдөх, бөгтөр болох, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинж илрэх, цусны даралт ихсэх, өтгөн хатах, нойрмоглох, сэтгэн бодох чадвар доройтох, судас хатуурах, зөнөх зэрэг эмгэг үүсдэг.

Кальци ба эмэгтэйчүүд
Эмэгтэйчүүд кальцийн бэлдмэл хэрэглэснээр яс янгинах, нойргүйдэх, ой санамж муудах, толгой эргэх, бамбай булчирхайн ажиллагаа алдагдах, булчин сулрах, арьс өнгөө алдах, хурдан хөгшрөх, харшилд өртөх, хэхрэх өвчин тусахаас урьдчилан сэргийлнэ. 45-55 насны хооронд эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үе байдаг. Энэ үед өндгөвчний үйл ажиллагаа аажмаар буурч, эм бэлгийн гормоны түвшин багасч, кальцийн бодисын солилцоо хэвийн бус болдог. 50-70 нас хүрэхэд ясанд дахь кальцийн хэмжээний 30-50 хувь нь алдагддаг. Цэвэршилтийн үе эхлэхээс 6 жилийн өмнө кальцийн хэмжээг нэмснээр ясны сийрэгжилт явагдахаас хамгаална.

Эх сурвалж: news.gogo.mn