Ичинхорлоо: Эвт шаазгай буга барина /105/

|

Ээж маань “эвт шаазгай буга барина” миний хүүхдүүд хоорондоо болон бусад хүмүүстэй эв найртай амьдарч байгаарай. Монголчууд маань эвтэй байхдаа хүчтэй байсан юм шүү. Өвөг дээдэс маань үр хойчдоо эв эеийг л чухалчилан захиж ирсэн. "Уур биеийг зовооно, уул морийг зовооно. Тийм болохоор ямар ч үед уур бухимдлаа барьж, өөрийгөө захирч яваарай. Уурласан ч нар жаргатал бүү уурлаж бай ” гэж маш бурханлаг үг сургамжаар үр хүүхдүүд бидэндээ захиж сургамжилдаг ээж минь,

Манцуйдаа ирж би таныг ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон ,гэхдээ
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
гэж яруу найрагч Ц.Хулангийн шүлгийн хэсгээр ерөөл өргөе.

Хүү: М.Гантулга