ЗҮГЭЭР Л ДЭРГЭД МИНЬ БАЙЖ ХАЙРЛА
|Сайн байна уу? Би энэ захиаг бичих болсон шалтгаан нь миний амьдралд маш олон хүн надад тусалсанд байгаа юм. Би тэр болгонд нь баярлалаа гэж хэлж амжаагүй явна. Энэ дундаас миний хамгийн ихээр баярлаж, талархаж явдаг хүн бол миний ижий, эмээ хоёр минь юм. Ээж маань намайг 10 сар тээж, хүний ертөнцөд монгол хүн болгон төрүүлж, өглөө бүр алтан нарыг харуулж, орой бүр мөнгөн сарыг жаргаах их хувь тавиланг хайрласан юм. Харин эмээ минь намайг хорвоод мэндлэхэд эх барьж авсан үеэс эхлэн өдий хүртэл хайрлан өсгөсөн. Миний хоёр дахь ижий минь юм. Балчир байхад минь яг л ижийг минь хайрлан өсгөсөн шигээ намайг хайрлан өсгөж, өдий зэрэгт хүргэснээс гадна дөнгөж дөрөвхөн настайд минь анх бичиг үсэг заасан анхны багш минь юм. Энэ бүгдээс харахад эмээ минь миний энэ ертөнцөд ирээд анх танилцсан хүн минь, бас анхны минь багш.
Энэ хоёр ачтаныхаа төлөө надад хийсэн зүйл юу ч үгүй байхад, миний төлөө ямар их зүйлээ зориулдагийг бодохоор би энэ насаараа дийлэхгүй их өртэй хүн юм даа. Гэхдээ ижий, эмээ хоёр минь намайг хайрласан хайрынхаа төлөө хэзээ ч хариу нэхэж байгаагүй. Миний энэ хоёр хүний төлөө хийж чадах ганц зүйл гэвэл зорилго мөрөөдөлдөө хүрч, сайхан амьдарч, надад хайрласан энэ гайхамшигтай амьдарлыг утга учиртай өрнүүлэх л явдал юм.
Зүүний сөвөгчөөр урсах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Нарт ертөнцөд ачийг тань хариулахыг хүлээж
Наддаа Та хоёр минь урт насалж хайрлаарай.
Ээж Отгонжаргал, эмээ Дулмаа нартаа. Охин Оюу-Эрдэнэээс
СХД-ийн 9-р сургуулийн 11а ангийн сурагч О.Оюу-Эрдэнээс, Утас 99918018