Зуны улиралд үсээ хэрхэн арчлах вэ?

|

Зуны наранд нүд гялбам эрүүл, бас гялалзсан үсээрээ залуусын харцыг булаамаар байна уу? Тэгвэл доорх 11 хэрэгтэй зөвлөгөөг уншаарай. (Plus: Салаалсан үсийг яаж гэрийн нөхцөлд эмчлэх, цайны хандаар үснийхээ өнгийг яаж сэргээх тухай ч заавар багтсан байгаа)

-Хэрэв та үсээ будаад удаагүй байгаа бол аль болох нарнаас халхлаарай. Таны царайнд зохихоор өнгөлөг алчуур /хаана ч стилээ алдаж болохгүй шүү дээ/-аар толгойгоо ороогоод яваарай.

-Таны үс хөвсийж өгөхгүй зовоогоод байвал үсээ хажуу тийш хуваагаарай. Нэг талынхаа үсийг нөгөө тал руугаа илүү их гаргаснаар таны үс шалчийж харагдахгүй. Calvin Klein болон Lacoste брендийн энэ улирлын загварын шоун дээр моделууд үснийхээ ¾-ыг нэг тал руугаа хуваасан байлаа. Хэрэв та моод дагах дуртай бол ийм маягаар үсээ янзалснаар хөвсгөр басхүү дэгжин харагдаж болох юм.

-Халуун нартай өдрүүдээр таны үс амархан тослогтоод байвал цүнхэндээ хуурай шампунь авч яваарай. Тослогтсон хэсгээр цацаад тэр дор нь самнах юм уу8 гараараа янзлахад л болно.

-Та үснийхээ өнгийг сэргээж, гялалзуулмаар байна уу? Тэгвэл үсээ ургамлын гаралтай цайгаар зайлаарай. Шар үстэй бүсгүйчүүд нимбэг, эсвэл балжингарамын цай, хар үстнүүдэд хар байхуу цай, харин бургунд үстнүүдэд ягаан өнгийн цэцэгний хандтай цай тохиромжтой. Буцалж байгаа халуун усанл 4 уут цай хийж, 3-5 минут байлгаарай. Ууттай цайнуудаа уснаас аваад өрөөний температурт хөргөнө. Үсээ угаасныхаа дараа, цайтай усаараа норгож массажлаад, шавхралгүй тэр чигээр нь алчуураар ороож 10 минутын дараа зайлна.

-Халууны улиралд тослог үс хамгийн их арчилгаа шаарддагийг бид мэднэ. Тэгвэл ийм үсийг зун ногоон цайны хандтай шампунаар угаах нь хамгийн тохиромжтой. Учир нь ногоон цай нь толгойг сэрүүцүүлэхээс гадна тослогжилтыг тэнцвэртэй барьж чаддаг юм. Гоолингоо танд "Wash & Go"-ын “Herbal Cocktail” (Ургамлын коктейл), мөн "Head & Shoulders"-ын “Цитрусовая свежесть” (Сэнгэнэм жүрж) шампуниудыг санал болгож байна.

-Угаасан үснийхээ чийгийг алчуураар авахдаа хооронд нь үрэлдүүлж болохгүй. Мөн үсээ 80 хувь хатахаас нааш индүү, сэнс хүргэсний хэрэггүй шүү.

-“Гоо сайхан золиос шаарддаг” гэдэг үгэнд итгэдэг бүсгүйчүүдэд хандаж үсээ хүйтэн усаар зайлж байхыг зөвлөе. Энэ нь таны гэмтсэн үсийг эрүүлжүүлж, урьдныхаас илүү гялалзуулах болно.

-Усан бассейн, эсвэл далайн усанд малгай өмсөлгүйгээр, угаасан нойтон үстэй шууд орж болохгүй. Дөнгөж угаасан ус илүү эмзэг байдаг учраас хлорамин, химийн бодисууд, давс зэрэгт мэдрэмтгий байж амархан гэмтэх болно.

-Салаалсан үсээ шууд хайчилчихдаг юм биш биз? Тэгвэл түр азнаад, үснийхээ үзүүрт бага зэрэг самрын тос түрхээд үз. Энэ нь үхсэн үсийг амь оруулдаг шидтэй. Оливын тос ч мөн адил үсийг сэргээдэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ таны үснээс салатны биш жигнэмэгний үнэр үнэртсэн нь дээр шүү дээ.

-Хэрэв та өөрийнхөө шулуун үсийг бага зэрэг долгионтой болгож янзлахыг хүсч байвал бага зэргийн чийгтэй байхад нь 5-6 хэсэгт хувааж, хуваасан хэсэг болгоноо дээш ороож шуугаад унтаарай. Өглөө босоход үс тань хөвсгөр бас долгионтой болсон байх болно.

-Та үсээ эрүүл байлгая гэвэл идэж байгаа зүйлдээ ч анхаарах хэрэгтэй. Үс нь нэг төрлийн уураг болох кератинаас бүрддэг. Тиймээс хоолны дэглэмдээ амино хүчил ихтэй бүтээгдэхүүн (жишээ нь: бүйлс буюу алмонд самар) хэрэглэснээр таны хумс болон үс хэврэг байхаа болино.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн