Зохисон үc засалт залуу сайхан харагдуулдаг

|

гоо сайхан, арьс арчилгаа, арьс, нүүрний тос, сүүн шингэн, нүүр цэвэрлэгч, шампунь, үсний ангижруулагч, нүүрний маск

Үсний засалтыг сонгохдоо эмэгтэй хүн ажил, мэргэжлийнхээ нөхцөл байдлыг харгалзах ёстой. Мөн үс засалтыг ааш араншиндаа ч тохируулах нь хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал:

-Төлөв түвшин царайтай хүнд хэт богино, эрэгтэй маягаар тайрч зассан үс огт тохирохгүй. Гоё сайхан харагдахад үсний өнгө их ач холбогдолтой байдаг.

-Тас хар өнгө, үсний засалт нь хүнийг их төлөв даруу төрхтэй болгодог тул сэргэлэн цовоо байрын эмэгтэйд ер тохирохгүй.

-Үс цайвар байх тусам их сүрлэг, сэвсгэр болно. Оюуны ажил хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйд ийм үс тийм ч тохиромжтой биш.

-Улаан хүрэн үсийг буржийлгаж юмуу ороож засалт хийвэл аятайхан харагдах болио.

-Өндөр нуруутай зэгзгэр биетэй эмэгтэйд том долгионтой, бөөрөнхийдүү засалт зохино. Үсээ ихээр налчийлгаж дарвал улам ч өндөр болж харагддаг.

-Жижиг нүүр царайтай хүн хөвсгөр бараа ихтэй засалт, том нүүрэнд жигд засалт тохиромжгүй.

-Гонзгой царайтай бол үсэнд аль болох хөндлөн элемент байвал зүгээр. Богинохон эгц хөхөл тавибал зохимжтой.

-Дугуй нүүртэй бол үсээ богино тайрч засаад хажуугийн үсийг ар тийш нь самнавал зүгээр Чихээ далдлах хэрэггүй.

-Мэлгэр духтай бол ар тийш нь толийтол самнасан үс зохимжгүй. Харин дух руугаа хэдэн туг үс унжуулж засаж самнавал зүгээр.

Мэдээлэлийн эх сурвалж: www.gogo.mn