Зовхио яаж арчлах вэ?

|


Өглөө бүр нүүрээ будахын өмнө зовхи, хөмсөгний дасгал хийхийг хичээ.
Толинд харж байгаад эхлээд доод зовхио өргө, дараа нь хөмсгөө өргөх мэтээр дасгалыг үргэлжлүүлээрэй.Дараагийн дасгал, толгойгоо эгц байлгаж, урагш хараад нүдээрээ эргэх хөдөлгөөнийг цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг хийнэ.Гимнастик хийсний дараа зовхиндоо чийгшүүлэгч крем түрхээд 5-10 минут болсны дараа тэжээлийн тосыг түрхэнэ.
Орой унтахын өмнө сормуусны будаг, зовхины тенийг тогтмол, зөв арчиж цэвэрлэх нь зовхинд үрчлээ суухаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Нүдний будалтыг тусгай зориулалтын будаг арилгагч эсвэл бүлээсгэсэн ургамлын тосоор арчиж цэвэрлэх хэрэгтэй.

Сормуусыг үзүүрт нь хөвөн ороосон савхаар цэвэрлэх нь илүү тохиромжтой байдаг.
Тенийг гоо сайхны салфетикаар нүдний давхраанаас сормуусны чигт арчиж цэвэрлэнэ. Дараа нь зовхийг нүдний дотоод булангаас хөмсөгний дагуу нүдний гадна булан руу доод зовхийг нүдний гадна булангаас дотно булан руу тус тус цэвэрлэдэг. Долоо хоногт 2-3 удаа зовхиндоо халгайн хандаар 15-20 минут жин тавиад массаж хийхийг зөвлөж байна.
Нүдний орчимд массажийг тун болгоомжтой хийгээрэй. Дээд зовхинд хамраас хөмсөгний дагуу нүдний гадна булан хүртэл доод зовхинд нүдний гадна булангаас хамрын чигт хурууны өнгөөр иллэг хийгээд дараа нь дээрх чиглэлийн дагуу тогшилт хийж массажийг дуусгана.