Залуу насаа хадгалах таван зарчим

|

Хүн залуу насаа хадгалахгүйгээр урт наслах нь тийм сайхан байж чадна гэж үү?!
Хүн хөгширсөн хойноо л энэ тухай боддог, иймд төрөхөд заяасан тэр сайхан чадвар, чадавхийг аль болох удаан хугацаагаар хадгалахын тулд дараах таван зарчмыг мөрдвөл зохино.

1. Бүү залхуур! Өөрийн эрхэлж буй ажилдаа дур сонирхолтой хөдөлмөрч байж, үргэлж шинийг эрэлхийлэн идэвхтэй амьдар! Амьдралд сониуч байснаар муу мэдрэхүй, ялангуяа хүнийг өөрийг нь устгах доройтуулдаг уур хилэн муу санааг үлдэн хөөх болно.
2. Согтууруулах ундаа бүү хэрэглэ! Тамхи бүү тат! 
3. Хоногт болж өгвөл 10 цаг унт! Өдөрт гурван удаа 10 минутаар амарч засварла!
4. Махнаас татгалзаж, аль болохоор цагаан идээгээр хоолло!
5. Сэтгэж боддог болгон амьдардаг болохоор амьдралын аливаа асуудлыг шийдвэрлэхэд оюун санаагаа байнга дайчлан ажиллуул! Өөдрөг санаагаар ажилласан хэн боловч залуугийн эрч хүчээ төдий чинээ удаан хадгалах болно.