Жирэмсэн эмэгтэйчүүд хэрхэн хооллох вэ?

|

Жирэмсэн эхчүүд хоолоо тааруулж чадалгүй буруу хооллосноос болж, дотор нь муухайрч, бие нь эвгүйрхдэг. Тэгвэл жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн гол нь олон төрлийн хоол хүнс хэрэглэх ёстой.

Мөн жирэмсэн хүн өлсөж огт болохгүй. Өлсөх нь эсвэл хэт их идэх нь дотор муухайрах гол шалтгаан болдог. Тиймээс өлсөлгүйгээр өдөрт 4 цагийн зайтай хооллох хэрэгтэй.

Харин хоолны хооронд юм идэх хэрэггүй. Эсвэл алим идэх юм уу тараг ууж болно. Жирэмсэн эмэгтэй хоолоо айхтар нэмэгдүүлэх хэрэггүй. Хоолны төрөл олон байхын хэрээр үр хөврөлийн хөгжил сайн явагддаг. Өдөр тутмын хоол хүнсэнд цөцгийн болоод ургамлын тос заавал орно.

Мөн сүү, тараг, бяслаг, аарц, мах, загас, өндөг зэргийг байнга идэх ёстой. Сүү цагаан идээ их хэрэглэхийн хэрээр хүүхдийн ясны систем сайн хөгжинө. Өдөрт 3-4 жимс идэх ба өөр өөр жимс байвал сайн. 

Мөн 300-500 г орчим хүнсний ногоо иднэ. Хар талх идэх үед үр хөврөлийн мэдрэлийн систем сайтар хөгждөг байна.