Даваадулам:Зөөлөн нь хатуугаа дийлдэг юм/5/

|

Юуны өмнө танай хамт олны амрыг эрж ийм сайхан үйл эхлүүлсэнд талархаж байгаагаа хэлэх нь зөв болов уу.
Ээж минь энэ өрхийг тэргүүлэн 20жил амьдарч байгаа. Дүү бид 2-г юугаар ч дутаалгүй өдий зэрэгтэй болгосон ачтан билээ."Зөөлөн нь хатуугаа дийлдэг юм, минйи охин" гэж ярих дуртай ээж минь өдийг хүртэлх амьдралыг зөөллөж явсандаа өвдөг сөхрөөгүй бизээ.Энэ сургаалийг нь би ч гэсэн хичээнгүйлэн дагаж, амьдралдаа мөрдлөг болгохыг ямагт хичээсээр яваа.
Та бүхэн миний хүсэлтийг хүлээж авна гэж итгэж байна.

Дахин талархлаа илэрхийлье.

Охин: Д. Тамир

Ээж. Даваадулам