Гүзээлзгэнэ ба алимны цуутай нүүрний маск бэлтгэх арга

|

Зуу зуун амин дэм агуулсан жимс жимсгэнэ, ногоо, ургамал нь хаврын улиралд арьсыг дээд зэргээр сэргээж өгдөг.Иймэрхүү байгалийн гаралтай зөөлөн маск нь хаврын улиралд арьс арчлахад нэн тустай ба үхэжсэн эсийг арилгах, батга гарах, үрчлээ үүсэхээс хамгаалах болон бусад асуудлыг шийдэх маш сайн арга болдог. Энэхүү энгийн бас хямдхан нүүрний маск бэлтгэх аргыг мөрдөөд үзээрэй.Арьсыг болж өгвөл зөөлөн натурал аргаар арчлах нь сөрөг нөлөө бага өндөр үр дүнтэй гэдгийг та нартаа дахин дахин сануулах нь зүйтэй байх. 

Хэрэглэгдэх зүйлс: 5-6 ширхэг гүзээлзгэнэ, 3 цайны халбага алимны цуу

Гүзээлзгэнэ ба алимны цуутай нүүрний маск бэлтгэх арга:

5-6 ширхэг гүзээлзгэнээ нухаад 3 халбага алимны цуутайгаа хольж хутгана. Ингээд сайн цэвэрлэсэн арьсан дээрээ маскаа тараан тавьж 20 минут болгоод угаана. Энэхүү маск нь түргэн хугацаанд арьсны өнгийг сэргээж цэвэр сайхан царайтай болгоно. 

Эх сурвалж: http://segsgermaa.com/