Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?

|

Арьсан дээрх сорви олон зүйлээс үүсдэг. Арьсаа мохоо зүйлд урсанаас, арьсан дээр гарсан батгаа буруу шахсанаас зарим үед бүр нарны хэт ягаан туяанаас болж ч сорви үүсдэг байна. Сорви гэгч зүйл гоо сайхныг төдийлөн сайхан харагдуулдаггүйг бид мэднэ. Ялангуяа нүүр, биеийн ил хэсэгт сорви ямар ч хүний гоо сайхныг гутаадаг гэж болно. Сорвиноос гадна хүний арьсан дээр нөсөө үүсдэг нь стресстэй амьдрал, ходоод гэдэсний муу ажиллагаа, эрүүл бус хоол хүнснээс бий болдог. 

Орчин үеийн техник технологи хөгжиж байгаа энэ үед элдэв шарх сорвийг мэс заслийн аргаар хөнгөхөн шиг янзалдаг болсон ч зарим нэгэн эрсдлээс айн, гэрийн нөхцөлд, ардын эмчилгээний аргаар эмчлэх сонирхолтой байдаг. Ингээд та бүхэндээ хүнсний ногоо, жимсийг ашиглан хэрхэн хамгийн энгийн арга замаар сорвио эдгээж болох талаар зөвлөе. 

-    Лемоны шүүс нь арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемон хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно. 

-    Улаан лооль  ч маш сайн нөлөөтэй бөгөөд лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна. Дээр өгүүлсэнчлэн хоёр хуваагаад үрсэн ч болох аж. 

-    Өргөст хэмхний хандыг сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.

-    Банана жимс сорвийг арилгахад сайн нөлөөтэй ажээ. Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй. 
Дээрх зөвлөгөөг дагахаас гадна эрүүл хүнс хэрэглэвэл таны сорвийг хурдан арилхад тустай ажээ. Сорвио арилгах гэсэн хүмүүс ногоо цагаа, жимс, үр буудай, салад зэрэг хөнгөн хоол хүнс их хэрэглэж, өдөрт найман аягаас доошгүй цэвэр ус ууж байвал үр дүнтэй байдаг гэнэ. Хүйтэн мөсөөр нүүрээ арчвал арьсыг тань хөгшрүүлэхгүйгээс гадна сорвийг бүдэгрүүлдэг ажээ. 
http://goolingoo.mn/