Гэрийн нөхцөлд гарын маск бэлтгэх арга

|

Ямарч гэрийн ажил хийсэн резинэн бээлий заавал өмсөж хэвшээрэй. Гар гэдэг бүх зүйлтэй раьцдаг учираас хамгийн их бохирддог мөн арчилгаа их шаарддаг. Ялангуяа урин дулаан болж буй цагт гараа арчлах нь нэн чухал гэдгийг санаарай.

Чамд хэрэгтэй зүйлс: Овьёос 1 цайны халбага, зөгийн бал 1 цайны халбага, хагас аяга ус, хүйтэн сүү 1 цайны халбага. 

Хийх арга: Овьёосоо устайгаа хольж зөөлөн гал дээр уёаа ширгэтэл нь буцалгана. Овьёосоо түлэхгүйн тулд сайнтар болгоомжтой хутгаарай. Ингээд буцалсан овьёосоо шилэн аяганд хийж дээр нь зөгийн бал, сүүгээ нэмж сайтар хутгана.

Ингээд бэлэн болсон маскаа гараа сайтар цэвэрлэсний дараа хуруу хүртэл жигдхэн түрхээд 10 минут байлгана.Үүний дараагаар бүлээн усаар зайлж чийгшүүлэгч түрхэх юмуу бага зэрэг массаж хийж өгнө. Ингээд энэ аргыг 7 хоногт 2 удаагын давталттай хийснээр хүссэн үр дүнгээ мэдрэх болно шүү. Хялбар, хямдхан учир та бүхэн туршаад үзээрэй.

Эх сурвалж:http://segsgermaa.com