Гэгээн хайрын өдөрт зориулсан гүзээлзгэнэ, гадил жимсний холимог ундаа

|

Өнөөдрийн энэхүү бяцхан зөвлөгөөндөө гэгээн хайрын өдөрт зориулсан маш энгийн, хялбархан Milkshake хийх аргыг танилцуулж байна.

 1 хүний орц : 10 ширхэг  гүзээлзгэнэ,(гүзээлзгэний компот байж болно)

                           гадил жимс 1 ширхэг

                            2-3 хоолны халбага зайрмаг

                            200 мл хүйтэн сүү

                            аягаа чимэх бага зэргийн шоколад

                            шүршдэг крем болон чимэглэх жигнэмэг

 Бэлтгэсэн  гүзээлзгэнэ, гадил жимс, зайрмаг болон сүүгээ цахилгаан холигч дотор хийж 1 минут орчим холино. Ингээд бэлэн болсон холимогоо хөргөгчинд хийж тавиад холимог хийх шилэн аягаа чимэглэнэ. Дараа нь шоколадаа хайлуулан шилэн аяганы амсарыг шоколадаар бүрнэ. Хэсэг хугацааны дараа шилэн аягандаа бэлэн болсон холимогоо хийж дээрээс нь крем, жигнэмэгээр чимэглэж өгнө. Ингээд гэгээн хайрын өдөрт зориулсан холимог маань уухад бэлэн боллоо.