Гоё шүд эмэгтэй хүний нүүрний гоо сайхан

|

Дорно дахины яруу найрагчид эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулахдаа дандаа шүдний цагаан, гоёыг дурьддаг. Эр хүн бүсгүйн хүнийг анх хараад сайхан нүд, гоолиг бие бялдар, урт хөл, зузаан уруулыг анзаардаг. Бүсгүй хүнийг инээмсэглэлгүй төсөөлөхийн аргагүй, мэдээж гоё сайхан шүдгүйгээр. Маш хөөрхөн бүсгүй хэрэв муухай шүдтэй бол түүнийг сонирхох нь эрс буурдаг.
Ихэнх ард түмэн харьцангуй том, тэгш хэмтэй дээд шүд, хэт ялгараагүй соёог сайхан шүд гэдэг. Доод шүд дээдэхээс жижиг байдаг, гэхдээ мөн тэгш хэм, хэмжээ нь хоорондоо адил байх ёстой. Хоорондоо зайтай байрласан, жижиг, муруй, дээд шүд бусдаас хэт урт, доод эрүү урагш төвийсөн бол муухай гэж тооцогддог.

Гэхдээ зарим ард түмэн шүдний талаар өвөрмөц ойлголттой. Эртний Перуд удам залгамжилсан төрийн эрх баригч, дээдсүүд шүд зохих ёсоор сайхан цагаан биш гэж үзэн, нүхэлж, алтаар нөхөөс тавьж, эсвэл гөлийтөл өнгөлсөн үнэт эрдэнийн чулуугаар чимдэг байжээ. 
Одоо хиймлээр шүд хийх их моодонд тооцогдож байна. Шүдээ зохих ёсоор янзалж, дараа нь фотополимер нунтаг материал тавихад тусгай гэрлийн чийдэнгийн үйлчилгээгээр тэр дорхноо хатуурч, залуу сайхан шүд болно. Ийм шүд хэдэн жилийн настай. 
Шүд цагааруулах ажиллагаа ердөө 30 минут орчим үргэлжилдэг, огт өвддөггүй. Энэ нь мөн ариун цэврийн ач холбогдолтой, шүдний чулуу, давсны хуримтлал, тамхи татсаны дараа үлдсэн өнгөрийг арилгадаг. Орчин үед тусгай аппаратаар шүдийг ойртуулах, холдуулах, ломбо тавьж, шүдний хэмжээг томруулах замаар хоорондын зайг нь багасгаж байна. 

Зөвлөгөө:
-Өдөрт 2 удаа ялангуяа орой шүдээ цэвэрлэхээ мартаж огт болохгүй. Шүдийг 3 минутаас доошгүй хугацаанд зажилдаг хэсэг төдийгүй дотор талыг цэвэрлэх хэрэгтэй. Дээд шүдээ шүдний угаас доош чиглэлтэй, доод шүдийг угаас дээш чиглэлтэй угааж цэвэрлэх ёстой.
- Шүдний оо аятайхан амттай, фтор агуулсан байх ёстой. Нэртэй сайн фирмийн оог худалдан авах хэрэгтэй. Хэрэв таны шүдний паалан эмзэг, мэдрэмтгий бол зөөлөн үстэй сойз хэрэглэ. Харин хэвийн бол хатуу сойзоор шүдээ цэвэрлэж сур. Жинхэнэ үсээр хийсэн сойз бүү хэрэглэ, учир нь тийм үс дотроо хөндий бөгөөд шүдэнд хортой нөлөөлдөг бичил орчин үүсгэдэг.
Амаа сэргэг сайхан үнэртэй байлгая гэвэл амандаа ус балгаж, сайн зайлаад нулим. Устай хамт хоолны үлдэгдэл гадагшилж, шүлс ялгарах процесс түргэснэ. Амтат жүрж, эсвэл цоохор майлзын иш зажил. Эдгээр нь тэжээллэг төдийгүй шүлс ялгаралтад сайнаар нөлөөлдөг. Кофены үр эсвэл анис, корица, шинэ гаа /мята/-ны навчийг зажил, гэхдээ мэдээж шүдний эмчид байнга очиж байхаа бүү мартаарай.